Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Та өдөрт дээд тал нь хэдэн аяга кофе ууж болох вэ?

Би хувьдаа бол кофе уух маш их дуртай. Мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлэхийн сацуу биед ч сайн. Гэхдээ бидний анхааралгүй өнгөрөөдөг нэг зүйл байна. Бид өдөрт ер нь хэр их кофе ууж болох юм бол?


Би хувьдаа бол кофе уух маш их дуртай. Мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлэхийн сацуу биед ч сайн. Гэхдээ бидний анхааралгүй өнгөрөөдөг нэг зүйл байна. Бид өдөрт ер нь хэр их кофе ууж болох юм бол? Аливаа зүйл ихдээд ирэхээрээ аюултай шүү дээ. Бид өөрсдөө ч мэдэлгүй байх ёстой хэмжээнээс нь хэтрүүлж орхидог юм биш байгаа? Тиймээс хэд хэдэн асуудлыг хөндөн, дундаж хэмжээг тогтоох гээд үзье.

“Хүн болгон адилгүй, Хүлэг болгон жороогүй” гэж…

Америкийн нэгэн урт нэрт холбооноос судалгаа явуулахад эрүүл биетэй хүн өдөрт 3-5 аяга кофе уухад ОК гэж үзсэн байна. “Эрүүл биетэй” хүн гэдэг дээр та бүхэн анхаарал хандуулах ёстой шүү. Өөрөөр бол хүн болгон өдөрт 3-5 аяга ууж болно гэсэн үг биш. Хэдий та үнэхээр дуртай байлаа ч, хэн нэгэн танд үнэгүй өгье, даая гэж байлаа ч хамгийн гол нь биеэ сонсож сурах нь чухал. Зарим нь ганц аяга кофе уугаад л хангалттай санагддаг бол зарим нь бүр тал аяга ч хүчрэхгүй байх үе бий. Кофег яаж мэдрэх нь янз бүр. Тиймээс та уумаар байна уу, уулаа ч бага уух хэрэгтэй юу гэдгээ мэдэрдэг байх ёстой. Тэгвэл дотор муухайрах болон бусад таагүй мэдрэмжүүдийг мэдрэхгүй.

Таны эрүүл мэнд хамгийн чухал.

Хэрэв та зүрхний өвчтэй, эсвэл өөр ямар нэгэн ужиг өвчтэй бол кофены тал дээр болгоомжтой байх хэрэгтэй. Цусны даралт, зүрхний өвчин таныг шаналгадаг бол, бүр эсвэл ямар нэгэн эм уудаг бол та зайлшгүй эмчтэй зөвлөсний үндсэн дээр кофе уугаарай.

Нойрондоо анхаар.

Бидний гарцаагүй мэдэх нэг зүйл байдаг. Тэр нь кофе эрч хүч нэмж, нойронд нөлөөлөх явдал. Хэрэв та хангалттай сайн амрахыг хүсэж байгаа мөртлөө л унтахын өмнө кофе уугаад байвал энэ ямар ч нөлөөгүй. Оронд орохоос дор хаяж 6 цагийн өмнө кофе уух нь зөв. Хэрэв хэт ойрхон уувал нойр хүрэхгүйн дээр сайн амарч чадахгүй. Хэрэв энэ үг хэтэрхий оройтон танд хүрч, та унтахаасаа өмнө кофе уучихсан бол нойр авах хэдэн арга байна. Хэдэн минут гадуур алхах, 5 минутын урттай бясалгалын ая сонсох эсвэл хүйтэн цэвэр ус уух.

Кофендоо өөр юу хольсон бэ гэдгийг анхаарах.

Өглөөдөө ганц аяга кофе ууж байгаарай. Яагаад гэвэл ихэнх хүмүүс кофегоо ямар нэг хольцтой уухгүй л бол ууж чаддаггүй. Сүү, элсэн чихэр, ванилла, зайрмаг, хөөсөн чихэр, шоколад гэх мэт олон төрлийн амттан хольдог. Гэхдээ кофе хольц их болох тусам жин нэмэх, цусан дахь өөхлөгийн хэмжээ ихсэх зэрэг асуудлуудыг дагуулдаг байна. Нэг аяга ваниллтай латте 150 калори агуулдаг. Тийм ч их сонсогдохгүй байж болох ч биед хэрэгцээтэй байгаагаас илүү 150 калори хэрэглэнэ гэдэг нь таны биеийн жинд нөлөөлнө гэсэн үг.

Тэгэхээр дундаж нь 3-5 аяга хэдий ч өөрийн биеийн байдал, мэдрэмж, эрүүл мэнд, нойрондоо анхаарч уух шаардлагатай гэсэн үг юм. Та өөрийн биеэ сонсож, уух хэмжээгээ хэтрүүлэлгүй зөв хэрэглээрэй.   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.