Хайх зүйлээ бичнэ үү

мин

Казахстан Айшолпаныг урвуулах гэсэн ч чадсангүй

Дэлхийд алдаршсан казах охин Айшолпан Монголдоо үлдэнэ.


Дэлхийд алдаршсан казах охин Айшолпан Монголдоо үлдэнэ. 2014 онд Айшолпаныг гэрэл зурагчин Ашер Свиденски анх нээсэн билээ. “Эрэлхэг зоригт бүргэдийн анчин” охины талаар түүний хийсэн гэрэл зургийн сурвалжлага дэлхийд цацагдаж, бөмбөрцгийн харц Баян-Өлгийд туссан түүхтэй. Анчин охины тухай кино Холливудад гарч, Японд хүүхэлдэйн кино бүтээгдэн, нэг л мэдэхэд Айшолпан дэлхийн тавцанд яригддаг болсон байлаа.


Дэлхий даяар тарсан казахуудыг уугуул нутагтаа ирэхийг уриалан дуудаад удаж байгаа Казахстан улс мэдээж дэлхийд алдаршиж байгаа казах охиныг зүгээр хараад суусангүй. Аав ээж, гэр бүлийнхэнд нь Казахстанд шилжин ирвэл алдар нэр, алт мөнгө амалжээ. Гэвч охины аав Нургайв татгалзсан байна. Тэр “Манайх 800 гаруй малтай. Баян-Өлгий аймгийн төвөөс 40 км зайд Цамбагарав уулын ойролцоо өвөлжиж байна. Хэдийгээр бид казах ч гэсэн Монголд төрсөн, монгол цустай. Манай өвөг дээдэс ч энд төрж, амьдарсан. Тийм болохоор би Монголд төрснөөрөө бахархаж, энэ сайхан нутагт амьдарч байгаадаа Аллахд баярладаг. Бидэнд Казахстаны иргэн болох санал тавьсан. Гэхдээ бид зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл Монгол миний эх орон” гэж сэтгүүлчдэд ярьсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.24
ХМЗ: Сошиалын мэдээлэл сэтгүүлчдэд найдвартай ЭХ СУРВАЛЖ биш
2
2018.12.04
“ГЭРЭГ” сэтгүүлийн шинэ дугаараас санал болгох 5 нийтлэл
3
2018.10.14
Монгол найруулагчийн бүтээл оюутны "ОСКАР" хүртлээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
38
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.