Хайх зүйлээ бичнэ үү

мин

48 баг буюу ДАШТ өөрчлөгдсөн түүхэн товчоо

2026 оны ДАШТ-ээс эхлэн нийт 48 баг оролцоно.


Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (ФИФА) ДАШТ-д оролцох багийн тоог нэмэх шийдвэр гаргаснаар шинэ ерөнхийлөгч Жанни Инфантино сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлж эхэллээ. Гэхдээ тэр анх 40 шигшээ баг гэж ярьж байсан бол эцсийн дүнд 48 баг ДАШТ-д оролцох болж байна.
Шинэ системийг 2026 оны ДАШТ-ээс эхлэн хэрэгжүүлнэ. 48 багийг 16 хэсэгт хуваана. Нэг хэсэгт 3 баг гэсэн үг. Хэсэг бүрээс эхний 2 баг плей-офф буюу 1/16 финалд шалгарах юм. Европоос ДАШТ-д 13 баг оролцдог байсан бол 16 болж нэмэгдэнэ. Ази, Африк, Төв болон Хойд Америкаас оролцох багуудын тоо нэмэгдэх тул сонирхолгүй тоглолтын тоо олширно гэж мэргэжилтнүүд шүүмжилж байгаа. Мөн 48 багийг байрлуулан, ДАШТ зохион байгуулж чадах улс орон бий юу гэдэг ч бас эргэлзээ төрүүлж байна. Ингээд ДАШТ-ий түүх, зохион байгуулалт хэрхэн өөрчлөгдөж байсныг танилцуулья.
ДАШТ-1930: Уругвай, 18 өдөр, 13 шигшээ баг


Анхны ДАШТ-д 13 баг 4 хэсэгт хуваагдан тоглосон. Хэсэг тур бүрээс 2 баг шалгаран, хагас шигшээд өрсөлдсөн юм. Хүрэл медалийн төлөө тоглолт явагдаагүй.
ДАШТ-1934: Итали, 15 өдөр, 16 оролцогч


22 шигшээ баг ДАШТ-д оролцох хүсэлт гаргасан тул анх удаа урьдчилсан шатны тоглолтууд явагдсан. Шувтаргын шатанд 16 баг оролцож, олимпийн системээр өрсөлдсөн. Финалаас гадна гуравдугаар байрны төлөөх тоглолт болсон билээ.
ДАШТ-1938: Франц, 16 өдөр, 15 баг (16 оролцох ёстой байсан)


Урьдчилсан тоглолтын дараа 16 баг шалгарсан ч энэ хооронд Австри улс Фашист Германд эзлэгдсэн. ФИФА Австрийг орлох баг олж амжаагүй тул 15 баг оролцсон. Өмнөх ДАШТ-тэй адил системээр явагджээ.
ДАШТ-1950: Бразил, 23 өдөр, 13 баг (16 оролцох ёстой байлаа)


Анхны болон эцсийн удаа ДАШТ тойргийн системээр зохион байгуулагдсан. Дэлхийн II дайны дараахь анхны тэмцээнд оролцохоос зарим баг татгалзсан тул 13 баг оролцож, 4 хэсэгт хуваагдан өрсөлдсөн (2 хэсэгт 4 баг, нэг хэсэгт 3, нэг хэсэгт 2 баг). Хэсэг тус бүрт тэргүүлсэн багууд дараагийн шатанд шалгарсан.
ДАШТ-1954: Швейцар, 19 өдөр, 16 шигшээ баг


Том, жижиг багуудыг 4 хэсэгт тэнцүү хуваарилсан. Том баг сул багийн эсрэг л тоглож, хэсэгт хоёрхон тоглолт л явагджээ. Хэсэг бүрээс хоёр баг шалгарч, олимпийн системээр аваргаа тодруулсан.
ДАШТ-1958: Швед, 22 өдөр, 16 баг


4 хэсэгт хуваагдаж, хэсгийн баг бүр хоорондоо тоглосон. Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлт тоглолт хийж байв.
ДАШТ-1962: Чили, 18 өдөр, 16 баг


1958 оны ДАШТ-ээс ялгаатай нь оноо тэнцсэн тохиолдолд нэмэлт тоглолт хийгээгүй.
ДАШТ-1966: Англи, 20 өдөр, 16 баг


Английн баг нутагтаа түрүүлсэн.
ДАШТ-1970: Мексик, 22 өдөр, 16 баг


1962 оны ДАШТ-ээс өөрчлөгдөөгүй хэвээр.
ДАШТ-1974: ХБНГУ, 25 өдөр, 16 оролцогч


Хэсгээс шалгарсан 8 багийг дахин хоёр хэсэгт хувааж, эхний байрт орсон багууд аваргын төлөө, 2-т орсон багууд хүрэл медалийн төлөө тоглосон.
ДАШТ-1978: Аргентин, 25 өдөр, 16 баг


1974 оны системээр явагдсан.
ДАШТ-1982: Испани, 29 өдөр, 24 баг


Анх удаа 24 баг оролцож, нийт 6 хэсэгт хуваагдсан. Шалгарсан багуудыг дахин 4 хэсэгт хувааж, хэсэгтээ тэргүүлсэн баг 1/2 финалд шалгарсан.
ДАШТ-1986: Мексик, 30 өдөр, 24 баг


Өмнөх ДАШТ-тэй ижилхэн 24 баг оролцсон. Гэхдээ хэсгээс шалгарсан багуудыг дахин хэсэгт хуваагаагүй. Хэсэг бүрийн шилдэг 2 баг болон гуравдугаар байрны багуудаас илүү үзүүлэлттэй 4 баг хасагдах шатанд өрсөлдсөн.
ДАШТ-1990: Итали, 31 өдөр, 24 баг


1986 оныхоос өөрчлөгдөөгүй.
ДАШТ-1994: АНУ, 31 өдөр, 24 баг


Тэмцээний систем өөрчлөгдөөгүй ч ялахад 3 оноо өгдөг болсон.
ДАШТ-1998: Франц, 33 өдөр, 32 баг


ДАШТ өнөөгийн төрхөө олсон. 32 шигшээ баг, тус бүр 4 багтай найман хэсэг, плей-офф 1/8 финалаас эхлэнэ.
ДАШТ-2002: Япон/БНСУ, 31 өдөр, 32 баг


Азид анх удаагаа, мөн анх удаа 2 орон хамтран зохион байгуулсан тэмцээн. Өмнөх ДАШТ-ээс өөрчлөгдөөгүй.
ДАШТ-2006: Герман, 31 өдөр, 32 баг


Итали аварга боллоо.
ДАШТ-2010: ӨАБНУ, 31 өдөр, 32 баг


Африкт болсон анхны тэмцээнд Испанийн баг түрүүлсэн.
ДАШТ-2014: Бразили, 32 өдөр, 32 баг


Германчууд итгэл төгс тэргүүлсэн.
ДАШТ-2018: ОХУ, 32 өдөр, 32 баг


ДАШТ-2022: Катар, 28 өдөр, 32 баг


32 баг оролцох сүүлчийн ДАШТ.
ДАШТ-2026: 48 баг

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
21
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.