Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монгол бөхөн богино хугацаанд олон зуугаараа хорогдож буй 5 баримт

Энэ сарын 3-нд Бог малын мялзан өвчин туссан нь батлагджээ.


1.

Дэлхийд нэн ховорд тооцогддог Монгол бөхөн зөвхөн Говь-Алтай болон Ховд аймгийн зургаан сумын нутагт цөөн тоогоор нутагладаг билээ. Гэвч өнгөрсөн онд анх удаа бүртгэгдсэн, бог малын мялзан өвчний улмаас монгол бөхөн хэдэн зуугаараа үрэгдэж байгаа харамсалтай мэдээ байна. 

Тодруулбал, Ховд аймгийн Чандмань, Дарви, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга сумын нутаг дэвсгэрт бөхөн /мялзан/ халдварт өвчний улмаас үхэж хорогдож байна. Иймээс Аймгийн онцгой комиссийн шийдвэрээр 4 ажлын хэсэг байгуулж, тухайн сумдын Засаг даргын тамгын газартай хамтран уг голомттой нутаг дэвсгэрт ажиллаж байна.

 

Бог малын мялзан өвчний халдвар авсан мал ханиалгах, найтаах үед нь нян нь гадагшилж, агаар дуслаар бусдад халдварладаг байна. Халдвар авсан мал 5-10 өдрийн дотор доройтож үхдэг аж. Тиймээс өвчилсөн малыг нэн даруй усгалд оруулах шаардлагатай.

2.

Ховд аймгийн Чандмань, Дарви сумын нутаг дэвсгэрт бөхөн үхсэн тухай мэдээллийг тухайн сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчдад 2016 оны арванхоёрдугаар сарын 20-ны үед нутгийн малчид, иргэдээс мэдээлэл иржээ. Ингээд албаныхан газар дээр нь шалгаж, нөхцөл байдал ямар байгааг анх тандалт хийж дээрх байдлыг аймгийн БОАЖГ болон Хөдөө аж ахуйн газарт мэдэгдэж 2016 оны арванхоёрдугаар сарын 24-25-нд аймгийн ХААГ-ын мал эмнэлэгийн тасгаас мэргэжилтнүүд бөхөнгийн ишигний сэгэнд үзлэг, задлан хийж, нян судлалын шинжилгээ авчээ. Нян судлалын шинжилгээгээр энтеробактериозын үүсгэгч гэдэсний бүлгийн савханцар илэрсэн гэнэ.

Бөхөнгийн сэгэнд хийсэн үзлэг, задлан шинжилгээ, өвчний шинж тэмдэг, эмгэг хувиралт зэргийг үндэслэн бог малын мялзан өвчин гэж урьдчилан оношилж, онош баталгаажуулах зорилгоор Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид дээжийг илгээн мялзан өвчний шинжилгээ хийлгэсэн байна.

3.

Улсын мал эмнэлэг ариун цэврийнтөв лабораторийн энэ сарын 3-нд Бог малын мялзан өвчний вирусын генийн хэсэг болон эсрэг төрөгч илэрч оношийг баталгаажуулжээ.

 

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Г.Олонбаатар “Бөхөнгийн хорогдол цаашид нэмэгдэх хандлагатай байна. Бид устгал, ариутгал хийж байгаа. Одоохондоо улсаас ямар нэгэн арга хэмжээ авч, санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй байгаа. Дэлхийн байгаль хамгаалах сангаас хоёр аймагт нийт 30 сай төгрөгийн тусламж үзүүлснээр нь бид шинжилгээ, устгал, ариутгал хийж байна” гэлээ.

4.

Өчигдрийн байдлаар нийт 700 гаруй бөхөнг устгалд оруулаад байна. Үүнд хар сүүлт ч багтаж буй.   Мөн өвчтэй хар сүүлт, янгиртай таарснаа малчид сүүлийн өдрүүдэд байгаль хамгаалагчдад утсаар хэлж эхэлсэн байна. Гэхдээ яг мялзангаар өвчилсөн эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа ажээ.

5.


Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:

Тухайн өвчин гарсантай холбогдуулан  БОАЖ-ын яамны заавар зөвлөмжийн дагуу өвчний голомттой сумдад дараах ажлыг хийж байна. Үүнд:

1.    Бөхөн бүхий сумдын Засаг даргын тамгын газраас сум бүртээ халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах Засаг даргын захирамж гарч нүхийг 4*6 хэжээтэй 3 метр гүнтэй нүх ухаж тэмдэгжүүлэн устгалын ажлыг хийж байна.

2. Ажлын хэсгүүд энэ сарын 07-ноос эхлэн тухайн голомтой нутаг дэвсгэрт ажиллаж үхэж хорогдсон тухайн амьтны сэг зэмийг Хүнс Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан “Мал амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны заавар”,  “Мал эмнэлэг халдваргүйжүүлэлтийн заавар” зэргийн баримтлан булж устгахаар бэлтгэл ажлаа хангаж дууссан.

3. Үхсэн амьтны сэг зэмтэй газрыг цаашид өвчнийг тараахгүй байх үүднээс газрын хөрс, өвсийг ариутгах арга хэмжээг авч ажиллаж байна.

4. Бөхөн бүхий сумдын багийн Засаг дарга нар багийнхаа айл бүрээр  сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

5. Халдварт мялзан өвчний шинж тэмдэг баттай илэрсэн амьтныг устгаж заазлах арга хэмжээг Амьтны тухай хуулийн заалтуудыг баримтлан ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.