Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дампуурах дөхсөн “Mongolian mining corporation”-ий хувьцааг яагаад бид авсан бэ


Хөрөнгийн зах зээлд азаа үзэхээр зэхсэн шинэхэн хөрөнгө оруулагчдад мэргэжлийн талын зөвлөгөө өгдөг санхүүчид интернетэд бишгүй бий. Тэгвэл тэдний нэг болох “Capitalist exploits”-ийн шинжээч Крис өнгөрсөн есдүгээр сард “Mongolian mining corporation”-ий хувьцааг авч, 5 дахин нугалсан ашиг олохыг зөвлөсөн цахим шууданг хөрөнгө оруулагчдад илгээжээ(Цахим шууданг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу).

Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагч болохоор Засгийн газартай ээлжит хэлэлцээртээ орсон, Хонконгийн хөрөнгийн биржид 975 кодоор бүртгэгдсэн “Mongolian mining corporation”(Энержи ресурс)-ий хувьцааны ханш 2010 онд анх цойлж байсантайгаа харьцуулахад хэд дахин унасан. Дээрх зөвлөгөөг өгсөн Крис тус компанийн нэгж хувьцааг 0.12 хонконг доллартай тэнцэж байх үе буюу өнгөрсөн оны зун худалдаж авсан байна. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Бичгийн цааснаас ч хямд хувьцаа 

Тэрбээр энэхүү хөрөнгө оруулалтыг урт хугацааных гэдгийг онцлоод “Өгөөж нь 20 дахин өсөж ч мэднэ. Галзуу байгаа биз” гэж тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, анх 10 хонконг долларт хүрч байсан “Mongolian mining corporation”-ий хувьцааг нэг хонконг долларт ч хүрэхгүй шалдаа буусан үед нь сайн худалдаж ав гэсэн зөвлөгөөг өгчээ. Тэрбээр энэ хувьцааг “гэрэлтсэн” гэж тодотгосон байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: "Тавантолгой"-д хөрөнгө оруулагчид: Хэн нь хэн бэ? 

Гэхдээ түүний бодол арванхоёрдугаар сар гэхэд өөр тийш чиглэсэн байв. Тэрбээр “Дампуурах дөхсөн “Mongolian mining corporation”-ий хувьцааг яагаад бид авсан бэ” гэсэн гарчигтай нийтлэл бичжээ. Үүнд улс төр бол бохир тоглоом гээд, азаа сорьсон хөрөнгө оруулагчдад илгээсэн цахим шууданд байгаатай ижил асар их хэмжээний өгөөж энэ хувьцаанаас олж авахгүй гэдгийг сануулсан байна. Гэхдээ л овоо хэмжээний өгөөж хүртэх боломж одоо ч байсаар байна гэсэн зөвлөгөө өгсөн байна(Нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу). 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.05.30
Ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул наршихаас сэргийлээрэй
2
2018.04.03
Д.Гантулга: Монголын эзэнт гүрнийг дүрсэлсэн шилэн ханын захиалгыг гүйцэтгэсэндээ бахар...
3
2018.03.23
Хэн ямар зорилгоор бэлэн гоймонг зохион бүтээсэн бэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
17
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.