Хайх зүйлээ бичнэ үү

мин

Холимог тулааны түүхэн дэх хамгийн “бохир” нокаут

Ибрагим Халилов өрсөлдөгчөө мэндлэн гараа өргөхөд нь цохин унагааж, гуравхан секундын дотор ялсан юм.


Өнгөрсөн хагас сайн өдөр Хятадын Гуанжоуд болсон WBK холбооны тэмцээний үеэр  холимог тулаанs түүхэн дэх хамгийн “бохир” хүнд цохилт гарлаа. ОХУ-ын тулаанч Ибрагим Халилов өрсөлдөгч Бахтияр Баротовыг (Узбекистан) мэндлэн гараа өргөхөд нь цохин унагааж, гуравхан секундын дотор ялсан юм.


Халилов ямар ч дүрэм зөрчөөгүй тул ялалтыг авсан, гэхдээ хөгжөөн дэмжигчдийн зүгээс маш их шүүмжлэл хүлээсэн билээ. Түүнтэй адил болон төстэй явдлуудаас танилцуулья.
Уучлалыг хүлээж авсангүй
2011 оны есдүгээр сард алдарт Флойд Мэйвэзер мексик гаралтай залуу боксчин  Виктор Ортистой нударга зөрүүлж байлаа. Флойд илт давуу байсан ч дөрөвдүгээр үед Ортис дайралтад орон, буланд шахахдаа толгойгоороо мөргөж орхисон юм. Шүүгч тоглолтыг зогсоож, Ортис уучлал гуйн, тамирчид тэврэлдлээ. Ортис дахин уучлал гуйхаар гараа өргөх тэр агшинд Флойд зүүн гараар хүчтэй цохьсон. Шүүгчид гомдол мэдүүлэх гэж Ортис оролдсон ч дахин хэдэн цохилт амсаад унасан.


Болгоомжтой, бүсгүйчүүд ээ
Рингэн дээр тамирчдаас гадна шүүгч, хэддүгээр үе болж байгааг зарлагч үзэсгэлэнт бүсгүйчүүд ч болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг өнгөрсөн оны 12 дугаар сард болсон явдал харуулсан. Казахстаны Фарид Шарипов “Titan Fight Championship 42” тэмцээнд АНУ-ын “Араатан” хочит Эндрю Уитниг  шүүгчдийн саналаар ялсан (49-46, 48-47, 48-47). Үүнд дургүйцсэн араатан хойноо зогсож байсан бүсгүйг сансамсаргүй цохин унагааж орхисон.


“Хүндэртэл” нь боолоо
2015 онд Баруун Виржинид болсон холимог тулааны тэмцээн дээр Дэниел Купер Трэвис Уолфордыг боож ялсан. Жирийн л явдал. Харин Уолфорд зүгээр нэг ялагдаагүй, рингэн дээр өмдөндөө бааж орхисон юм. Олон мянган хүний нүдний өмнө шившиг болсон.


Онгироо америкийг хашраав
2013 онд Австралид болсон тулаанд Вьетнамын Бен Нгуйен Америкийн Жулиан Уоллестой тулсан. Хөлнөөсөө толгойгоо хүртэл шивээсээр дүүрсэн Уоллес жин үзэлт дээр онгирон сагсуурч, өөртөө итгэлтэй байлаа. Харин тоглолт дээр Нгуйен хариуг нь барьж, хорьхон секундэд цэвэр ялсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
14
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.