Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн АЙЛЫН ГАНЦУУД л ойлгох 23 зүйл

Гэртээ байх хамгийн их дуртай. Гадуур гарч, найзуудтайгаа явах хөгжилтэй л дөө. Гэхдээ л гэр шиг сайхан газар үгүй.


1. Чи бага байхдаа тоглоом, хувцас, хоол, өөр бусад зүйлсээ хүмүүстэй хуваалцах дургүй байсан. Том болоод ч ялгаагүй. Гэхдээ өөрийн хүндэлж, хайрладаг дотны хүмүүстээ бол бүхнээ харамгүй өгдөг.

2. Чи үргэлж, ямагт, хэзээд, цаг мөч бүрт хамгийн шилдэг нь байхаар тэмүүлдэг. Тийм ч байдаг!

3. Ямар нэгэн буруу юм хийлээ гэхэд буруутгачих өөр ямар ч хүн байдаггүй учир хариуцлага хүлээж сурсан байдаг.

4. Ямар нэгэн зүйл сэдэхдээ маш сайн. Учир нь багаасаа л ганцаараа тоглож, янз бүрийн шинэ юм сэдэж, өөрөө өөрийгөө хөгжөөгөөд сурчихсан байдаг.

5. Гэрт гэнэт олон хүн зочилж ирэн шуугилдах шиг уур хүрмээр, тухгүй зүйл байдаггүй.

6. Аливаа нэг тоглоомон дээр үргэлж хамгийн сайн нь байдаг. Яаж тийм сайн гэдгээ өөрөө ч мэддэггүй.

7. Хүн бүр “Чи аймаар эрх байх тэ?” гэж асуух мөч. Яг үнэндээ бусдаас хамаагүй илүү бие дааж сурсан байдаг.

8. Хаа ч явлаа гэсэн өөрийн гэсэн бүхнээ анхаарч, хямгаддаг. Өөр хэн нэгэн хүрчихвэл яана!

9. Хүн бүр өөрийг чинь ах эгчтэй байсан ч болоосой хэмээн хүсдэг гэж боддог. Гэхдээ тийм ч их биш ээ.

10. Оройтлоо, өөр газар хонолоо, зам товчиллоо, алхаж явна, одоо гарч байна, хаалгаар орж байна... Ер нь юу гэж ч байлаа гэсэн эцэг эх чинь үргэлж санаа зовж, аюулгүй ирэх болов уу гэж байж ядан хүлээдэг. 50 нас хүрсэн байлаа ч ялгаагүй!

11. Юм идсэн үү? Ус уусан уу? Унтаж амарсан уу? гэх мэтээр үргэлж санаа тавьж, өдөрт хэд хэд залгана. Ганц биш бүр хэд хэд шүү. 

12. Зурагнууд чинь гэрийн хаа сайгүй байх болно. Бүр хамгийн ичмээр зурагнууд хүртэл шүү.

13. Ач зээгээ харах юмсан гэх үгийг жил өнгөрөх тусам улам их сонсож эхэлнэ.

14. Жоохон хүүхэдтэй харьцахдаа тийм ч сайн биш.

15. Бусад хүмүүстэй илүү дотно, удаан харилцаатай байдаг. Бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг болохоор тэр шүү дээ.

16. Ганцаараа байж, цагийг тухтай өнгөрүүлэх дуртай. Ном уншиж, бичиж, кино үзэн, өөрөө өөртөө бэлдсэн амттангаа идэж, дулаан хөнжилдөө хэвтэх гэх мэт.

17. Өөрсдийн насандаа баймааргүй буурьтай, тайван байж чаддаг.

18. Их мэдрэмтгий ч тэр болгоноо ил гаргах нь ховор. Дотроо хадгалж, мэдрэмжээ нуухдаа сайн.

19. Аливаа нэг зүйлд маш хүчтэй татагддаг.

20. Хэн нэгэн анхаарал хандуулж, халамжилж байхад дуртай.

21. Хүүхэд насны дурсамжуудаа эргэн санахдаа тааруухан. Заримдаа бүр юу ч санахгүй үе ирэх нь бий.

22. Гэртээ байх хамгийн их дуртай. Гадуур гарч, найзуудтайгаа явах хөгжилтэй л дөө. Гэхдээ л гэр шиг сайхан газар үгүй.

23. Гэр бүлтэйгээ хэнээс ч илүү ойр дотно харилцаатайн дээр эцэг эхийнхээ итгэлийг хэзээ ч алддаггүй, үргэлж бахархуулж явахыг хичээдэг. Тэр хэрээрээ хичээж, амжилтанд хүрч чаддаг хүмүүс.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.