Хайх зүйлээ бичнэ үү

мин

Томуу, томуу төст өвчтэй хүмүүсийн тоо 2.2 хувиар буурчээ

Нийт өвчлөгсдийн 77.49 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна.


Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Энэ хүрээнд томуу, томуу төст өвчний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, цаашид хийх ажлынхаа үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн юм.

Шуурхай хурлаар томуу томуу төст өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, ялангуяа хүүхдийн эргэлт үзлэг, резидент эмч нарын ажлын явц, утасны зөвлөгөө болон хүүхдийн орны хуваарилалт, долоо хоног бүр хийгдэж буй дэмжлэгт хяналтыг талаар мэдээлэл өгсний зэрэгцээ ТТТӨ-ний үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох, 0-5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг танилцуулсан.

Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 09-ны байдлаар, амбулаторийн 98985  үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9873 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 10 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.2 хувиар буурчээ. Нийт өвчлөгсдийн 77.49 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж буй бөгөөд нийт орны ачаалал 16.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй  холбогдуулан нийт 400-гаад ор гаргасан төдийгүй Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 50 ор шинээр байрлуулсан. Цаашид улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 ор нэмж ажиллуулах, Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
0
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.