Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ХААН банкны ATМ-ийн шимтгэлийн хэмжээ 150-200 төгрөг болж нэмэгджээ

Тус банкны Маркетинг, олон нийттэй харилцах газраас шимтгэлийн хэмжээ яагаад нэмэгдсэн учрыг лавлахад “Экспресс банк оруулж ирэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Зардлаа нөхөх шаардлага тулгарсан” гэв.


 

ХААН банкны ATM-ээр бэлэн мөнгөний гүйлгээ хийхэд 150-200 төгрөгийн шимтгэл авдаг болжээ. Өмнө нь ATM-ээр үйлчлүүлэхэд 100 төгрөгийн шимтгэл авдаг байсан банк өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс эхэлж, шимтгэлийн хэмжээгээ хоёр дахин өсгөсөн нь энэ. Гэхдээ тэд шимтгэл, хураамжаа өсгөхдөө хэрэглэгчиддээ хангалттай мэдээлэл хүргээгүй бололтой. Тус банкны Маркетинг, олон нийттэй харилцах газраас “Манай банк 1.3 сая харилцагчтай. Өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс эхэлж шимтгэлийн хэмжээ өссөн. Бид энэ мэдээллийг www.khanbank.com цахим хуудаст байршуулсан байгаа” гэв. Гэхдээ тус банкны цахим хуудасны мэдээ, мэдээлэл хэсгийн  2015 оны нэгдүгээр сараас хойших мэдээллийг шүүхэд, шимтгэлийн хэмжээ өссөн талаарх мэдээлэл байхгүй байсан юм. 

Ингээд тус банкны Маркетинг, олон нийттэй харилцах газраас шимтгэлийн хэмжээ өссөнтэй холбоотой тодруулга авлаа. 

-ХААН банкны ATM-ийн шимтгэлийн хэмжээ өссөн тухай хүмүүс ярьж байна. Чухам хэдэн төгрөг болж өссөн юм бэ? 
-Манай банк 2007 онд анх ATM-ийн машиныг Монголд оруулж ирсэн. Үүнээс хойш хоёр жилийн хугацаанд шимтгэл аваагүй ээ. Ингээд 2009 оноос эхэлж 50 төгрөгийн шимтгэл авдаг болсон. Энэ шимтгэлийн хэмжээ үргэлжлэн өссөөр өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс эхэлж 150-200 төгрөг болж нэмэгдсэн юм. Тодорхой хэлбэл, ATM-ээс 100 мянган төгрөг хүртэл мөнгө авбал 150, 101 мянган төгрөгөөс дээш мөнгө авбал 200 төгрөгийн шимтгэл авдаг болсон. 

Манай банк 1.3 сая харилцагчтай. Гэхдээ тэтгэвэр, сурагч болон нийгмийн халамжийн дансны шимтгэлийн хэмжээ өсөөгүй гэдгийг онцолъё. 

-Шимтгэлийн хэмжээ өссөн тухай мэдээллийг хэрэглэгчиддээ хүргээгүй юм шиг байна. Энэ талаар мэдэж байгаа хүн цөөн байна шүү дээ? 
-Бид www.khanbank.com цахим хуудастаа энэ талаарх мэдээллээ байршуулсан. 

2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших мэдээг шүүж үзэхэд, энэ талаарх мэдээлэл байхгүй байна. Гэхдээ Юнион Пэй картны мэдээллийн хэсэгт шимтгэлийн хэмжээний талаарх хүснэгт бий. Энэ хүснэгтийг үзэхэд, шимтгэлийн хэмжээ өссөн гэдгийг ойлгох боломжгүй буюу зөвхөн үнийн дүн байгаа юм.

-Харилцагчиддаа энэ талаарх мэдээллийг гар утасны мессеж, эсвэл олон нийтийн сүлжээгээр мэдээлэх боломж байгаагүй хэрэг үү?
-Бид өөрийн цахим хуудаст мэдээллээ байрлуулах үүрэг хүлээдэг юм аа. Гэхдээ таны саналыг цааш нь уламжилъя. 
-Шимтгэлийн хэмжээг яагаад өсгөх болсон бэ? 
-Бид Экспресс банк буюу харилцагч ATM-ийн машинаар дамжуулж орлого хийх боломжтой шинэ технологийг нэвтрүүлсэн. Уг машиныг Монголынхоо зах зээлд оруулж ирэхэд хөрөнгө оруулалт нэлээд шаардагдсан гэсэн үг. Зардлаа нөхөх шаардлага тулгарна шүү дээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
44
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.