Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тамаваши Тэрүнофүжиг давлаа

Хаккакү ояката “Тамавашигийн барилдааныг бөх сонирхогчид үзэхийг хүсдэг болсон нь арслан цол ойртож байгаагийн шинж” гэж хэлсэн.


Мэргэжлийн сүмогийн Нэгдүгээр сарын тэмцээний эхний таван өдрийн барилдаан өндөрлөлөө. Башёгийн 1/3 дууслаа гэсэн үг. Гуравдугаар сард Осакад болдог Хаврын тэмцээн санаанд оромгүй, гэнэтийн зүйл олонтой башё болдог уламжлалтай ч энэ жилийн Хацү башё урьд өмнө үзэгдээгүй тэмцээн болж эхэллээ. Юуны өмнө аварга, арслангууд ээлж дараалан өвдөг шороодоцгоож байна. Тэмцээнд зодоглосон 3 аварга, 4 арслангаас ёкозүна Хакүхо, озэки Кисэносато хоёр л унаагүй. Тавхан өдрийн барилдааны дараа ёкозүна Какүрюү, Харүмафүжи нар тус бүр 2, озэки Гойэдо 2, Котошёогикү 3, Тэрүнофүжи бүр 4 унаад байна. Кадобан озэки Котошёогикүгийн хувьд цолоо алдах аюул тулгараад байгаа бол Тэрүнофүжи гэмтлээ сэдрээх эрсдэлтэй барилдсаар.

Кисэносато 15 ялж, түрүүлэх юм бол шууд ёкозүна цол олгох яриа ч гарч эхэллээ. Гэхдээ тэр цол ахих, түрүүлэх дөхөхөөрөө ялагддаг хуучтай. Өчигдрийн барилдааныг үзсэн Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Мория Хидэшигэ “Их тайван барилдаж байгаа нь харагдлаа. Түрүүлнэ гэж найдаж байна” гэж ярьсан. 11 дүгээр сарын тэмцээнд 12 даваатай, түрүү бөхөөс 2 даваа дутуу тул үзүүрлэсэн гэж тооцогдохгүй. Энэ тэмцээн албан ёсоор ёкозүна болзол сонсоогүй ч 14-15 даваатай түрүүлбэл ёкозүна цол олгох шинжтэй.
Харүмафүжи өчигдөр Окиноүмиг ялсан ч баруун хөлөө гэмтээсэн байна. Зүүний сэкивакэ Тамаваши озэки Тэрүнофүжиг ялж, 4 дэх ялалтаа авлаа. Өнгөрсөн тэмцээнд комүсүби цолтой 10 ялсан тул энэ тэмцээнд 10 ялбал Хаврын тэмцээнд озэки цолны болзол сонсох болно. Оройтож гараад ширүүхэн дайрдаг зуршилтай Тамавашид болохгүй юм гэж үгүй. Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката “Озэки болоход үгүй гэх газаргүй. Аваргуудтай яаж барилдахыг нь хармаар байна. Тамавашигийн барилдааныг бөх сонирхогчид үзэхийг хүсдэг болсон нь арслан цол ойртож байгаагийн шинж” хэмээн урам хайрласан юм.
Дээд зиндаанд их аварга Хакүхо, озэки Кисэносато, маэгашира Таканоива, Соококүрай, Саданоүми нар өвдөг шороодоогүй тэргүүлж явна.  
Макүшитад өчигдөр ахмад бөх Асасэкирюү Дайшёохо нар таарч барилдсан. Энэ зиндаанд манай Такакасүга, Кирибаяма, Асахирюү нар нэг ч унаагүй байгаа.

Дээд зиндаа

Зүүн

Цол

Баруун

Какүрюү 3-2

Ёкозүна

Харүмафүжи 3-2

Хакүхо 5-0

Ёкозүна

 

Кисэносато 5-0

Озэки

Гоэйдо 3-2

Тэрүнофүжи 1-4

Озэки

Котошёогикү 2-3

Тамаваши 4-1

Сэкивакэ

Шёодай 3-2

Такаясү 3-2

Комүсүби

Точиношин 0-5

Такарафүжи 1-4

Маэгашира 1

Митакэүми 3-2

Шёохозан 2-3

М 2

Араваши 0-5

Окиноүми 2-3

М 3

Икиой 3-2

Точиоозан 1-4

М 4

Эндо 3-2

Такэказэ 3-2

М 5

Ёшиказэ 2-3

Чиёошёома 3-2

М 6

Котоюүки 2-3

Миёогирюү 1-4

М 7

Аойяма 2-3

Хокүтофүжи 4-1

М 8

Чиёонокүни 3-2

Кайсэй 2-3

М 9

Ишиүра 1-4

Таканоива 5-0

М 10

Соококүрай 5-0

Кагаяки 2-3

М 11

Нишикиги 2-3

Такакэйшёо 1-4

М 12

Дайшёомарү 2-3

Гагамарү 1-4

М 13

Ичиножёо 4-1

Чиёоотори 1-4

М 14

Чиёотайрюү 2-3

Чиёоо 2-3

М 15

Саданоүми 5-0

Оосүнараши 3-2

М 16

 

Монгол бөхчүүд

Жюүрёо
З- 2 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 3-2

З-4 Сэйро А.Өнөболд 1-4

Б-4 Азүмарюү С.Тодбилэг 2-3

Макүшита
Б-1 Асасэкирюү Б.Дашням 0-3

З-4 Дайшёохо Р.Шижирбаяр 1-2
З-7 Шёотэнро Д.Нямсүрэн 0-2
З-16 Сакигакэ Я.Баттүшиг 1-2

Б-16 Гочёозан Д.Ууганбаатар 0-2
Б-17 Кагамио Б.Нанжид 1-2

З-20 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-0
Б-21 Рюүонами Б.Буянжаргал 0-3

Б-46 Такакасүга Э.Энхманлай 3-0

З-51 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 2-0
Санданмэ
Б-59 Садахикари Д.Наранцогт 2-1

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
29
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.