Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ажлын хэсэг байгуулан бөхөнг хамгаалж, халдваргүйжүүлэлтийн ажил өрнүүлнэ

Ажлын хэсгийнхэн мэдээллээ нэгтгэж, ирэх даваа гарагт дахин хуралдана.


Бог малын мялзан өвчнөөр Монгол бөхөн өвчилж ихээр хорогдож буй асуудлаар БОАЖЯ дээр МХЕГ, ОБЕГ, Мал эмнэлэг үржлийн газарын холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид хуралдлаа. Хурлаар Шадар сайдын тушаалаар БОАЖЯ, МХЕГ, ОБЕГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж, бог малын халдварт мялзан өвчний тархалтыг таслан зогсоох, бусад тууртан амьтдад халдварлахгүй байх арга хэмжээг авах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар тогтлоо.

Олон нийтийн дунд зөрүүтэй мэдээлэл их гарч байгаа учир ажлын хэсгийнхэн мэдээллээ нэгтгэх үүднээс ирэх даваа гарагт дахин хуралдахаар болсон юм. БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба “Бусад амьтдад халдварлахгүй байх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхөнгийн нийт тоо толгой болон хорогдлын тоо толгойн талаар зөрүүтэй мэдээлэл их гарч байна. Бөхөнгийн тархац нутаг, Монгол бөхөн болон мялзан өвчний талаар бид өөрсдөө бүрэн мэдээлэлтэй байх ёстой. Үүний дараа авч хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгох шаардлагатай байна” гэв. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Л.Амгалан “Монгол бөхөн малын гаралтай халдварт өвчнөөр үрэгдэж байгаа анхны тохиолдол энэ болж байна. Зуднаар хорогддог ч богино хугацаанд өсч үрждэг амьтан. Одоо нэгэнт өвчилсөн бөхөнг аврах боломж байхгүй. Харин тархацыг нь өргөжүүлэхгүй байхад л анхаарах хэрэгтэй байна. Орон нутагт үхсэн бөхөнг устгах ажил хийж байгаа ч хамгийн гол нь бэлчээрээр халдаж байгаад аюул байна. Хүйсийн говиос Шаргийн говьд орох замыг хааж, пост байгуулах хэрэгтэй” гэв. Хамгийн эртний үүсэлтэй уг амьтан нь манай улсын Шаргын говь, Хүйсийн говь, Түргэний уулсын баруун талын нутгаар тархсан байдаг ажээ. Бог малын мялзан өвчин өнгөрсөн намар Ховд аймагт гарахад малыг вакцинжуулж, хөл хорио тогтоон дарсан ч ийн дахин дэгдээд байгаа юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
42
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.