Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Бяцхан агаар” аян өрнүүлж, дүүргийн эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч бэлэглэж байна

Аяны хүрээнд 22 сая төгрөг цуглуулжээ.


Эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг олон нийтийн дэмжлэг, хандиваар цуглуулж өгч байгаа “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяныг санаачлан зохион байгуулж буй Б.Онон, Г.Ганчимэг нарыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хүлээн авч уулзлаа.

Уг аяныг Б.Онон анх санаачилжээ. Тэрбээр агаарын бохирдлоос болж хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрсэн энэ үед төр, засгийг харалгүйгээр бусдад тус болох аяныг эхлүүлэхээр шийдсэн нь үр дүнгээ өгч байгаад баяртай байгаа гэнэ. Гадаа агаарын бохирдол ихтэй байгаа ч гэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын бохирдлыг өөрсдөө хянах боломжтой учир уг аяныг эхлүүлсэн байна. Нэг хүний эхлүүлсэн аяныг зохион байгуулагчид өдгөө 12-уулаа болжээ. Одоогоор 22 сая төгрөг аяны хүрээнд цугларч, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч шүүгч өгсөн байна. Тун удахгүй Эх нялхас, Баянгол, Чингэлтэйн эмнэлгүүдэд өгөхөөр төлөвлөж байгаа аж. Есөн дүүргийн эмнэлгүүд, төрөх тасгууд, хүүхдийн эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч авч өгөхөд нийтдээ 100 гаруй сая төгрөгийг хандиваар цуглуулах шаардлагатай гэнэ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогт уулзалтын үеэр “Бяцхан агаар”-ынхантай таарч нэг сарын цалингаа хандивлахаа мэдэгдсэн бол БОАЖ-ын сайд яамныхандаа уриалж нэг өдрийн цалингаараа дэм болохоо хэлсэн. 

Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг учраас чийгтэй цэвэрлэгээ хийх, цэвэр агаар оруулах, агаар цэвэршүүлэгч тавих зэргээр дотоод орчны агаарын бохирдлоо хянах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэр тусмаа ачаалал нь хэтэрсэн хүүхдийн эмнэлгүүд, төрөх тасгуудад сайн дурын хандивын аянаар агаар цэвэршүүлэгч өгч, үнэлж баршгүй тус дэм үзүүлж байгаа “Бяцхан агаар”-ынхныг цаашид дэмжиж ажиллана гэдгээ БОАЖ-ын сайд илэрхийллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
39
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.