Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Огүрүма ояката “Япон аваргатай болохыг хүслээ ч сул ёкозүнатай болмооргүй байна”

Кисэносато хүч чадлын хувьд аварга болохоор бөх.


“Никкан Гэндай”


Японы нийслэл Токио хотноо болж буй Хацү башёд тав дараалан ялж, тэргүүлж байгаа ч нэг л итгэл найдвар төрүүлэхгүй байгаа бөх бол озэки Кисэносато. Урьд өмнө ч ганц алхаад түрүүлчих боломжтой үед ялагдан, хэдэн ч удаа ёкозүна болох боломжоо салхинд хийсгэв дээ. Кисэносатогийн Тагоноүра дэвжээ харьяалагддаг Нишёоносэки галын тэргүүн, Сүмогийн холбооны хоёр дахь хүн, Огүрүма оякатагаас Кисэносатогийн талаар асууж ярилцлаа.
-    Кисэносато башёд түрүүлэхэд юу дутагдаж байна вэ?
-    Сэтгэл зүй юм даа. Ялангуяа өнгөрсөн тэмцээнд гурван аваргыг унагаасныхаа дараа маэгашира Точиношинд өвдөг шороодсон. “Одоо л ёстой унаж болохгүй шүү” зэрэг илүү дутуу юм бодсон байх.
-    Сэтгэл зүйгээр ялагдаад байна гэсэн үг үү?
-    Тиймээ, хэт хичээж барилдаад байна. Ёкозүнагуудтай барилдахдаа “Үзэж тарна” гэсэн бодолтой гарсан бол Точиношинтэй барилдахдаа “Ялагдчихвал байдал хэцүү болно. Хичээнэ шүү” гэж бодоод дохён дээр гарсан байх.  
-    Он гараад танай галын хамтарсан бэлтгэл дээр Кисэносато хөл өвдлөө гээд мөргөлдөх дасгал хийгээгүй. Нишёоносэки ояката “Ийм үед бэлтгэл хийдэг бол хэдийнэ ёкозүна болох байсан” гэж харамсан ярьж байсан.
-    Гол асуудал бол өвдөж байгаа болохоор амрана гэсэн ойлголт. Бүх бөхчүүд том жижиг ямар нэг гэмтэлтэй байгаа. Өвдөөд хэцүү байлаа ч бэлтгэл хийвэл дараа нь адилхан үе тохиолдоход “Өмнө нь ийм үед бэлтгэл хийгээд болоод байсан юм” гээд шантралгүй зүтгэж чадна. Ийм үе жилд 50 удаа тохиолдоход жинхэнэ хүч чадалтай болдог.


-    Кисэносато түрүүлж үзээгүй байгаа ч гэсэн холбооны тэргүүн Хаккакү “Энэ тэмцээнд 14-15 давж түрүүлвэл аврага цол олгоход буруудахгүй” гэж ярьж байна. Зарим нь эсэргүүцээд л. Таны бодол?
-    Зарим хэвлэлд намайг Кисэносатог ёкозүна болгохоор зүтгэж байна гэж бичсэн байсан. Би хаана ч тийм юм яриагүй. Кисэносато өнгөрсөн жилийн хамгийн олон даваатай бөхийн шагналыг хүртсэн. Хүч чадлын хувьд аварга болохоор бөх. Тэглээ гээд түрүүлбэл ёкозүна болгоно гэж хэлэх шиг амар зүйл биш. Олон нийт, ард түмний санал бодлыг сонсох шаардлагатай.
-    Бөх сонирхогчид Кисэносатог ёкозүна гэж хүлээн зөвшөөрвөл гэсэн үг үү?
-    Кюүшюү башёд 12 ялсан нь түрүү бөх Какүрюүгийн дараа орох үзүүлэлт. Какүрюүгээс  хоёр даваа дутуу болохоор үзүүрлэсэн гэж тооцох уу, яах вэ гэдэг асуудал байна. Мэдээж үзүүрлэсэн гэж Кисэг дэмжсэн улсууд гарч ирэх байх. Аль нь ч байсан энэ тэмцээний эхний хагаст унаж болохгүй, даваад байх хэрэгтэй. Би дэмжлээ гээд Кисэнсато аварга болчихдог ч юм биш. Холбооны бидний хувьд сул ёкозүна төрүүлэхгүй байх нь бас нэг үүрэг шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
5
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.