Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

БЗХӨ-тэй иргэдийн 42 хувь нь 15-24 насныхан байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар авсан 226 тохиолдлыг бүртгэжээ.


Өнөөдөр НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан зөвлөмжүүдийг 2017-2019 онд хэрэгжүүлэх талаар зөвлөлдөх уулзалт “Цэнтрал тауэр”-т болов. Уулзалтыг Хүний хөгжил, НҮЭМ/Эрх ТББ-уудын сүлжээ, “Сэтгэл зүйн мэдрэмж” ТББ-тай хамтран зохион байгуулж, Эрүүл мэндийн яам, Залуус эрүүл мэнд төв ТББ, Глобал сан, ХӨСҮТ, Нээлттэй нийгэм форум ТББ зэрэг төр, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид ирсэн юм.

2015 онд бэлгийн замаар дамжих халдварын 45.9 хувийг тэмбүү эзэлж, өмнөх оноос 788-аар нэмэгдсэн гэх дүнг ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгаанд дурьджээ. Тэмбүүгийн халдвар 2005-2010 онд тогтвортой байсан бол 2010 оноос хойш тогтмол өсөлттөй гарах болсон аж.
Ялангуяа бэлгийн замын халдварт өвчинтэй иргэдийн 42 хувийг 15-24 насныхан эзэлдэг нь судалгаагаар гарсан байна. Энэ нь өсвөр насныхан болоод залуусын дунд өвчлөл өндөр байгаагийн илрэл гэж албаныхан онцлов.

Ийнхүү бэлгийн замаар дамжих халдварын тархалт их байгаа нь ХДХВ-ийн халдварыг нэмэх хүчин зүйл болж буйг “Залуус эрүүл мэнд төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж онцлон мэдээллээ.  Мөн заг хүйтэн, тэмбүү зэрэг өвчлөл жилд 16 мянга бүртгэгддэг байна. Энэ нь ХДХВ-ийн халдварын эрсдэл тэр хэмжээгээр өндөр байгааг сануулж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар авсан 226 тохиолдлыг бүртгэжээ. Тэдний 80 гаруй хувь нь эрэгтэйчүүд аж.

ХӨСҮТ-д 400 гаруй мянган иргэн ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ өгсөн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нэг халдвар тээгчийн ард хэдэн хүн байх вэ гэдэг тандалт судалгааг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд хийхэд 2016 онд 458 хүн, 2017 онд 480 гаруй хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай гэх тооцоо гаргасан байна.

Уг уулзалтаар НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан зөвлөмжүүдийг Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан танилцуулсан. Энэ зөвлөмжид дурьдсанаар нэн тэргүүнд ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эрүүл мэндийн тусламж авах, хөдөлмөрлөх, нийгмийн халамж хүртэх эрх ихээр зөрчигдөж буйг сануулсан байна.  Мөн ХДХВ/ДОХ-ыг илрүүлэх шинжилгээний нууцыг чандлан хадгалахад анхаарах хэрэгтэйг сануулжээ. Улмаар үүнтэй холбоотой хууль эрхзүйн орчныг сайжруулахыг зөвлөсөн байна. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, ДОХ-ын асуудлаар Үндэсний хороо байгуулах, ДОХ/ХДХВ-ын халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхалтай тэмцэх, хохирогчийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтын эсрэг хуультай болж, өдөөн хатгасан үзэн ядах үг хэллэг, хүчирхийллийн эсрэг тэмцэхийг зөвлөжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Өчигдөр
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.