Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын хэлсэн 20 хурц эшлэл

УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын www.news.mn-д өгсөн ярилцлагаас онцлох 20 эшлэлийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын www.news.mn-д өгсөн ярилцлагаас онцлох 20 эшлэлийг хүргэж байна. 

1. Үндсэн хуулийг батлалцсан хамгийн залуу гишүүн нь би. Боловсруулахад нь ч, батлалцахад нь ч идэвхтэй оролцсон. Үүгээрээ би бахархдаг.

2. Гүйцэтгэх засаглалынх нь эрх мэдэл Ерөнхийлөгч, спикер гэж хуваагдаад өөх ч биш, булчирхай ч биш засаглалтай орон болж хувирсан.

3. 1992 он бол хүмүүс хаанаас л бол хаанаас мэдээлэл авдаг, мэдээлэл нь гар дор бэлэн байдаг үе биш байсан. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийг шүүмжлээд байх шаардлагагүй. 

4. Үндсэн хуульд өөрчлөлт хийх хамгийн гол зорилго нь парламентаа тараах эрх мэдэлтэй, танхимаа өөрөө бүрдүүлдэг Ерөнхий сайдтай л болох. 

5. Би төр улс, ирээдүй хойчийнхоо төлөө санаа тавьж байгаагийн хувьд аль ч засгийн үед бид хүнээ хайрлаж чадсангүй гэж дүгнэж сууна.

6. Би ЗГХЭГ-ын дарга байхдаа ч, өмнө нь дөрвөн жил Сангийн сайд хийхдээ ч мерит зарчмыг гол болгож, нэг ч хүнийг ажлаас халж байгаагүй. 

7. Монголын эдийн засаг 10-хан тэрбум америк доллар. Харамсалтай нь, энэ 10 тэрбум доллар дээрээ бид бүгдээрээ зодолдоод амьдраад байдаг. Дээшилж, дэвжсэн ч зүйлгүй.

8. Бидэнд Кёкүшюзан шиг эхлээд замыг маань нээгээд өгдөг хүн хэрэгтэй. Асашёорюү шиг аварга болдог хүн хэрэгтэй. Цаашлаад Хакүхо шиг бүх рекордыг нь эвддэг хүн хэрэгтэй.

9. Нэг том төсөл өөрөө хэдэн мянган жижиг төслийг тэжээж амьдардаг. Үүнийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. 

10. Төр жижигхэн болно. Хүмүүс төвлөрсөн том системээс хамаарахаа болино, биеэ даасан тоглогч нар болно.

11. Оффшор бол маш муухай зүйл гэж хүмүүс улс төрийн зорилгоор харлуулаад байгаа л даа. Уг нь бол оффшор чинь татварын хөнгөлөлтийн л асуудал. 

12. Энэ хоёр эмэгтэйг хэсэг нөхөд улс төрийн зорилгоор ашиглаж байна уу гэж харж байгаа. Эсвэл гадны хүмүүс ашиглаж байхыг үгүйсгэхгүй. Би бас хардаж байна ш дээ.

13. Тэдний гаргаж үзүүлсэн баримтууд гээд байгаа цаас бүгд хуурамч. Яагаад хуурамч вэ гэвэл аль ч улсын банк заавал хоёр гарын үсэгтэй тодорхойлт гаргаж өгдөг.

14. Би гэмт хэрэг үйлдээгүй. Авлига авсан, мөнгө угаасан асуудал байхгүй. Миний хувьд нэг л алдаа гаргасан. Тэр нь хөрөнгө орлогодоо л тэр дансаа мэдүүлээгүй явдал.    

15. Мөнгө бол мөртэй. Алга болдоггүй л байхгүй юу. Авлига авах гэж байгаа бол хэзээ ч банкны дансаар, өөрийнхөө нэрээр авах хүн байх уу. Бүр гар хөлийн үсгээ зураад шүү.

16. Дэлхий дээр өдөрт 14.4 триллион ам. доллартай тэнцэх хэмжээний валютын арилжаа хийгддэг. Тэр арилжааны хоёр хувь нь л бодит эдийн засагтайгаа уялдсан. Үлдсэн 98 хувь нь хийсвэр наймаа.

17. Би хөрөнгө оруулалтын сан байгуулна гэж бодож байгаа.

18. Боломж гарвал би улс төрд оролцоно. 

19. Ардчилсан намын ялагдалд АН-ын шийдвэр гаргагч болгон буруутай. Яагаад гэвэл бид намынхаа эв нэгдлийг хангаж чадаагүй нь бидний алдаа.

20. Намын даргад нэр дэвшсэн тав тавуулаа намаа авч явж чадах байх. Гэхдээ хэн эвлэрлийг бий болгох вэ, хэн илүү уужим ухаан, алсын харааг гаргаж чадах вэ гэдгийг бид бодох ёстой.

Хэрвээ ярилцлагыг бүрэн эхээр нь уншвал энд дарна уу. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
45
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.