Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бүсгүйчүүдийн уурыг хүргэдэг эрчүүдийн 6 селфи

Эрчүүдийн селфи өөрөг зураг интернетийн жинхэнэ гай гамшиг болоод байгаа гэнэ.


Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү зураг авахуулах дуртай байдгийг эрдэмтэд нотолжээ. Эрчүүдийн селфи өөрөг зураг интернетийн жинхэнэ гай гамшиг болоод байгаа гэнэ. Өөрсдөд нь сайхан санагддаг ч харин эсрэг хүйстэнд нь огт таалагддаггүй эрчүүдийн селфиг танилцуулья. Энэ зургуудыг харахаар бүсгүйчүүдийн уур, дургүй нь зэрэг хүрдэг гэж байгаа.
Машин доторхи селфи


Юм үзэж нүд тайлаагүй байсан ерөөд оны үед хувийн машинтай байх нь эрчүүдийг “чанга гар” гэж харагдуулдаг байлаа. Тэгвэл машин тансаг байдлын бэлгэ тэмдэг биш унааны хэрэгсэл болон хувирсан өнөө цагт машин дотроо селфи хийх нь харин ч эсрэгээр эмэгтэйчүүдийг үргээх аюултай. Залуу та, машин дотор өөрөг зураг авахаасаа өмнө тоормозоо гишгэ.
Хагас нүцгэн селфи


Өглөө босоод нүүр ном, инстаграмаа нээсэн бүсгүйн нүдэнд хагас нүцгэн залуугийн зураг туслаа. Эрчүүд энэ зургаараа олны анхаарлыг татна гэж боддог ч үнэндээ бүсгүйчүүд нүцгэн өөрөг үзэх сонирхолгүй гэж судлаачид баталж байна. Цамцаа өмс.
Унтаж буй өөрөг


Унтаж байгаа царайлаад өөрийнхөө зургийг авч байна уу, эсвэл унтаж байхдаа селфи хийдэг өвчтэй юм уу. Нойрон дундаа ямар сайхан царайлаг, гэнэн хонгор гэдгээ харуулах гэж оролдсон энэ өөрөг огт амжилт олдоггүй аж.
Буу зэвсэгтэй селфи


Эршүүд, жинхэнэ “мужик” гэдгээ харуулах гэсэн залуус анд явахдаа өөрөг хийх нь олонтаа. Гэхдээ буу шийдэм барьлаа гээд энэ селфиг үзсэн бүсгүйн сэтгэлд “Энэ намайг аюул тохиолдоход хамгаалж чадах залуу байна”, “Ёстой хүчтэй эр” гэсэн бодол буудаггүй гэнэ. Яагаад гэвэл буу зэвсэг эмэгтэй хүний сэтгэлд эр зориг, алдар гавьяа биш харин дайн дажин, үхэл хагацалтай уялддаг байна.
Спорт танхим дахь өөрөг


Мэдээж булчинлаг, хүчтэй залуус сайхан. Гэхдээ спорт танхимд хичээллэх гэж очсон бол дасгалаа л хийе. Хэн нэгэнд харуулах гэж төмөр өргөвөл утгагүй. Спорт танхимд залуу та штанг өргөн, булчин шөрмөс чинь ялгараад, бүсгүйчүүд таныг хулгай нүдээр шохоорхон харж байвал болно. Харин селфи авахын төлөө дасгал хийж, хэн нэгэнд булчингаа гайхуулах гэж байгаа бол амжилт олохгүй.
Бүсгүйчүүдтэй авахуулсан селфи


Олон бүсгүй дунд ганцаараа авахуулсан өөргөө эрчүүд хүмүүст гайхуулах дуртай. Нүүр номны танилцуулга дээр “гэрлээгүй” гэж тодорхой бичсэн байгаа ч байж байгаад л олон эмэгтэй дунд өөрөг аваад байдаг эрчүүдэд бүсгүйчүүд дургүй аж. Хэчнээн сонирхож байсан ч “за энэ ч дээ” гээд орхидог гэнэ шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
20
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.