Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Чингисийн удмынханд архи зохихгүй

Якут, монгол, буриадууд 200 гаруй жил архи ууж байгаа ч архи даах ген тэдний биенд сууж амжаагүй л байна.


Ямар үндэстэн, ард түмэнд архи зохидоггүй вэ? Хойд зүгийн уугуул иргэд болох якут, чукча, Америкийн индианууд архинд амархан ордог гэдэг талаар хүмүүс сонсож, номноос уншиж байсан байх. Тэд архи дарс ганц балгаад л согтдог, эсвэл архичин болохдоо хялбар байдаг гэнэ. Яагаад тэр вэ?


Чингисийн ген
Үүнд “Чингис хааны ген” нөлөөлдөг гэнэ. Спирт хүний биенд ороод ацетальдегид буюу цууны хүчил болон хувирдаг. Монголоид (Mongoloid race) монгол төрхтөн ард түмний биенд ацетальдегидыг задлагч фермент болох ацетальдегиддегидрогеназ маш бага байдаг гэнэ. Тиймээс якут, чукча, монголчуудын бие махбодь ацетальдегид маш хурдан бөөгнөрдөг онцлогтой. Спиртийг ацетальдегид болон хувирахад тодорхой ген нөлөөлдөг. Энэ генийг Чингисийн ген гэж зарим оронд нэрлэдэг байна. Чингисийн ген нь архи даах чадварыг бууруулж, биенд нөлөөлөх хорыг нэмэгдүүлдэг бөгөөд ийм ген япон, хятадуудад хамгийн их тохиолддог. Якут, араб, еврейчүүдийн 3 хүний нэг, Орост 10 хүний нэгд ийм ген бий. Гэхдээ энэ ген архичин болгодог гэсэн үг биш согтууруулах ундааг хүний бие хэрхэн хүлээж авахад нөлөөлдөг. Өнгөрсөн зууны 70-80-аад онд эрдэмтэд монгол төрхтөн ард түмний элэг спиртийг ацетальдегид болгохдоо европчуудаас 30-100 дахин хурдан байдгийг тогтоосон юм. Гэхдээ энэ хорт бодис задрахдаа харин европчуудаас маш удаан байжээ.


Архины амт “мэдэхгүй”
Эртний түүхийг сөхөн харваас Грек, Итали, Кавказад дарсыг хэдэн мянган жил исгэн, ууж хэрэглэж ирсэн уламжлалтай. Тиймээс цаг хугацааг дагаад тэдний биед архи даах ген үүсэн бий болсон байна. Энэ чадвар нь үе дамжин өвлөгддөг болсон тул өмнө зүгийн ард түмэн маш их уусан ч огт согтуу харагддаггүй төдийгүй тэдний дунд архичин ховор. Хойд хөршийн хувьд дарсны аж ахуй огт хөгжөөгүй. Согтууруулах ундааг гадаад орноос авдаг, эсвэл өөрсдөө бараашгаа исгэдэг байлаа. Баяр ёслолоор юм уу, ямар нэг тэмдэглэлт үед ууцгаана. Энэ уламжлал нь одоо ч хадгалагдан үлдсэн. Оросуудын архи даах ген олон зуун жилийн уламжлалгүй, сул тул архидан согтуурах магадлал өндөр. Хойд зүгийн якут, чукча, монголчууд бол оросуудтай танилцахаас өмнө архи ууж үзээгүй байлаа. Хүйтэн сэрүүн газар тул дарс хийх усан үзэм ургахгүй, нэрмэл архи хийдэг ч градус багатай. Тийм болохоор монгол төрхт ард түмэнд архи даах чадвар угаасаа байдаггүй. Ийм хүн архи уугаад шартлаа гэхэд яах вэ? Нэг хэсэг нь дахиж хэзээ ч уухгүй бол нөгөө хэсэг нь улам л уух гээд байдаг болчихдог аж. Оросууд тэдний энэ сул талыг ажиглаад архиар хуурч эхэлсэн байдаг. Сибирьт шил архи хатуу валют болон хувирч, архиар ашигт малтмал, ангийн үс юу дуртайгаа авч байв. “Согтоогч ус” авахын тулд тэд газар нутгаа ч хайрлаагүй. Яг л Америкийн индианууд шиг. Якут, монгол, буриадууд 200 гаруй жил архи ууж байгаа ч архи даах ген тэдний биенд сууж амжаагүй л байна. ОХУ-ын ард түмэн дунд Якут архаг архичдын тоогоор нэгт ордог. Тэднийг архинаас гаргаж, эмчлэх ямар ч боломжгүй байдаг байна. Улс үндэстэн сөнөн мөхөх аюулд учирсан тул Сахагийн Засгийн газраас 2013 онд архи зарахыг хориглох хууль хүртэл гаргаж байлаа.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
30
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.