Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн талаар хүмүүсийн мэдэхгүй 18 баримт


1.    Арван жилийн дунд сургуулийн нэг ангийг хамт төгссөн хөвгүүнтэйгээ гэрлэсэн бөгөөд тэд зургаан настай нэг хүүтэй.  

 

2.    Ажлын гараагаа мал маллахаас эхэлсэн бөгөөд тэрбээр нөхрийн хамт 1998-1999 онд малчин байсан.
 

 

3.    Физикийн багш, эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр цолтой.

 

4.    Сагс, воллейбол, теннис тоглодог бөгөөд, оролцсон спортын уралдаан тэмцээнүүдээсээ медальгүй ирдэггүй сайн тамирчин байжээ. 

 

5.    Эмэгтэйчүүдийн тэр бүр оролддоггүй хөлбөмөг хүртэл Н.Амарзаяагийн хорхойсдог спортын нэг.

 

6.    Тэр 23 настайдаа МАХН-д элссэн. 

 

7.    Хүмүүсийн төлөө ажил, амьдрал, сэтгэлээ тэр чигээр нь зориулсан аавынхаа үйл хэргийг зургаан хүүхдийнх нь хэн нэг заавал залгах ёстой гэсэн бодлоор олон нийтийн ажилд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд энэ нь улс төрийн намын гишүүн болох шийдвэрийнх нь уг сурвалж болжээ. 

 

8.    Түүний гэрийн нэр Амбага. Энэ нэрээр аймгийнхан нь түүнийг андахгүй.

 

9.    “Харанга”-ын Чукагийн дуунуудад дуртай. Тэр караокед түүний дуунуудыг сонгож дуулдаг.

 

10.    УИХ-ын гишүүдийн шинэ жилийн үдэшлэгт “Цасны танго” дууг Г.Эрдэнэбат гавьяаттай хоршин дуулсан. Н.Амарзаяа гишүүн энэ дууг сонгоход гавьяат дуучин шинэхэн хамтрагчаа чадна гэдэгт эргэлзэж байсан ч дараа нь магтаалын үг хэлжээ.  

 

11.    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хуулийн төслийг санаачлахад оролцсон.  

 

12.    Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орж ажилласан.

 

13.    “Инновацийг дэмжих бүлэг”, “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлэг” зэрэг лобби бүлгийн гишүүн. 

 

14.    Төсвийн болон Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг. 

 

15.    УИХ-ын сонгууль бол түүний хувьд гурав дахь сонгууль. Тэр өмнө нь Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд хоёр удаа ялж, 8 жил төлөөлөгчөөр ажилласан.

 

16.    Н.Амарзаяа УИХ-д сонгогдсоноор Улаанбаатарт анх удаа суурин амьдарч байгаа бөгөөд иргэний бүртгэлээ Өмнөговиос нийслэл рүү шилжүүлэх талаар бодож ч байгаагүй. 

 

17.   Яг одоо түүний ширээний номыг зохиогч нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан.

 

18.    Төрсөн нутагтаа буддын сүм барьж байгуулсан. 

 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
4
46
0
0
0
0
0