Хайх зүйлээ бичнэ үү

мин

С.Ням-Очир өнөөдөр зодог тайлна

Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээний дараа болох ажээ.


Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир зодог тайлахаар шийджээ. Түүний зодог тайлах ёслол улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр буюу өнөөдөр 14:00 цагаас болох Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээний дараа болох ажээ.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны А зааланд эхэлнэ. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн 5 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр үргэлжилнэ. Уг тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, БТСГ, БСШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм.

Жүдогийн шинэ дүрмийн сургалт удирдахаар Монголд ирсэн Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, Олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Хнедка /Чех/, олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков /ОХУ/ нар улсын аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажиллах юм байна.

Өнөөдрийн хувьд эрэгтэйчүүдийн 60 кг, -66 кг, -73 кг жингийн барилдаан, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жингийн барилдаан болж, аваргуудаа тодруулна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
33
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.