Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Реал Мадрид” багийн 40 тоглолт ялагдаагүй цуврал зогслоо


Испанийн лигийг тэргүүлэгч “Реал Мадрид” болон “Севилла” багууд 18-р тойргийн хүрээнд “Рамон Санчес Писхуан” цэнгэлдэхэд тоглолоо. Энэхүү тоглолтын өмнө “Реал Мадрид” баг 40 тоглолт дараалан ялагдаагүй гэсэн гайхалтай амжилтыг үзүүлээд байсан юм.

Тоглолтын эхнээс хоёр баг ээлжлэн аюултай довтолгоог өрнүүлж байсан бөгөөд тоглолтын 65 дах минутанд “Реал Мадрид” багийн баруун жигүүрийн хамгаалагч Дани Карвахаль дээр “Севилла” багийн хаалгач Серхио Рико алдаа гаргасанаар 11 метрийн торгуулийн цохилтыг шүүгч заасан.

Энэхүү цохилтыг Роналдо амжилттай болгон тоглолтыг тэргүүлж эхэлсэн хэдий ч 85 дахь минутанд “Севилла” багийн гүйцэтгэсэн чөлөөт цохилтыг “Реал Мадрид” багийн ахлагч Серхио Рамос өөрийн хаалгандаа мөргөж оруулсанаар тоглолтын тооны харьцаа 1-1 болсон. Үндсэн цагийн 90 минут дуусч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт “Интер Милан” багаас зээлээр ирээд байгаа Стефан Йоветич 18 орчим метрээс цохин оруулсанаар 2-1 харьцаатай ялсан байна.

“Севилла” баг энэ жил Самир Насри, Стефан Йоветич зэрэг шилдэг тоглогчдоор хүчээ зузаатгасан нь үр дүнгээ өгч аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарсан бол лигтээ 2-р байранд орж ирлээ. Ла лигийг нэг тоглолт дутуу 40 оноотой Реал Мадрид баг тэргүүлж байгаа бол 39 оноотой Севилла, 38 оноотой Барселона багууд 2 болон 3-р байрт бичигдэж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
21
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.