Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Английн шилдэг багуудын тулаан тэнцээгээр өндөрлөлөө


Английн пример лигийн 21-р тойрогт хамгийн агуу түүхтэй хоёр баг болох “Манчестер Юнайтед” – “Ливерпүүл” багууд учраа тааран тоглолоо. Тоглолт "улаан чөтгөрүүд"-ийн талбайд болж, тоглогчдын гэмтэл бэртэлээс шалтгаалан багуудын үндсэн бүрэлдэхүүн өөрчлөгджээ.

Тоглолтын эхнээс талбайн эзэд илүүтэй довтолж, хэд хэдэн аюултай цохилтыг гүйцэтгээд амжсан хэдий ч 26 дахь минутанд гүйцэтгэсэн “Ливерпүүл”-ийн булангийн цохилтын үеэр Пол Погба гар хүрч, шүүгч эргэлзэх зүйлгүй 11 метрийн торгуулийн цохилтыг заасан юм.

Энэхүү цохилтыг Жеймс Милнер амжилттай гүйцэтгэн тоглолтыг 1-0 – р “Ливерпүүл” тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний үед энэ үр дүнгээ хадгалан дуусгасан байна. 2-р үед “Манчестер Юнайтед” баг Уэйн Рүүний, Хуан Мата, Маруан Феллайни гэсэн тоглогчдыг оруулж ирсэн нь үр дүнгээ өгч, 84 дахь минутанд тэд Ибрахимовичийн гоолоор тоог тэнцүүлж чадсан.

Тоглолтонд дахин гоол оролгүй тэнцээгээр өндөрлөсөн бол энэ хоёр хотын өөр нэгэн багууд болох “Эвертон” – “Манчестер Сити” багуудын тоглолт 4-0 гэсэн үр дүнгээр “Эвертон” хожлоо. Энэхүү тойрогт хүснэгтийг тэргүүлэгч Челси, Тоттенхэм багууд оноо алдалгүй гурван оноо авсан бөгөөд 52 оноотой Челси, 45 оноотой Тоттенхэм, 45 оноотой Ливерпүүл багууд эхний гурван байранд явж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
23
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.