Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөлбөмбөгийн шигшээ баг герман дасгалжуулагчтай боллоо

Ханс Михаэль Вайсс нь Европын Хөлбөмбөгийн Холбооны дээд зэрэглэлтэй (UEFA Pro) дасгалжуулагч, 51 настай.


Монголын Хөлбөмбөгийн Холбооны гүйцэтгэх хорооны 2017 оны анхны хурал нэгдүгээр сарын 14-ны бямба гаригт боллоо.


Тус хурлаар шийдэгдсэн гол асуудлуудын нэг нь Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман улсын мэргэжилтэн Ханс Михаэль Вайссыг ажиллуулах болсон явдал байлаа. Герман мэргэжилтэн Монголын бүх насны шигшээ багт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд дасгалжуулагчийн боловсролд голчлон анхааран ажиллах юм.


Ханс Михаэль Вайсс нь Европын Хөлбөмбөгийн Холбооны дээд зэрэглэлтэй (UEFA Pro) дасгалжуулагч, 51 настай. Тэрбээр өмнө нь Филиппин улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Руанда улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы “Киото санга”, Румын улсын 1-р лигийн багын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай. 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин улсын шигшээ багийг 2013 онд чансааны 127-т хүргэсэн нь түүний хамгийн том амжилт юм.
•    2001-2004 онд Япон улсын "Kyoto Sanga F.C" багийн туслах менежер
•    2004-2006 онд БНХАУ-ын 20 хүртэлх насны шигшээ багийн туслах менежер
•    2007-2010 Руанда улсын Хөлбөмбөгийн холбооны техник хариуцсан захирал, 20 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч
•    2011 онд Филлипин улсын 23 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч
•    2011-2014 онд Филлипин улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
•    2014 онд Румын улсын хоёрдугаар лигийн “Оцелул Галац” багийн дасгалжуулагч

Мөн хурлаар МХБХ- ны Эрх зүйн байгууллагууд болох Сахилгын хороо, Ёс зүйн хороон дүрмүүдийг тус тус хэлэлцэн баталж, МХБХ-ны “Ээлжит VI их хурал”-ыг 2017 оны гуравдугаар сарын 17-нд хийхээр товоллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
24
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.