Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөлбөмбөг: Африк тивийн цом 2017 эхэллээ


Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Габон улсын нийслэл Либревиль хотод талбайн эзэн Габон – Гвиней Бисау шигшээ багуудын тоглолтоор эхэллээ. Энэхүү тэмцээн 2017 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс хоёрдугаар сарын 5-ны хооронд Габон улсын дөрвөн хотод зохиогдохоор болсон бөгөөд 16 орны баг тамирчид тивийн аваргын төлөө өрсөлдөх юм. Эхний хоёр өдрийн дараах байдлаар “А”, “В” хэсгийн эхний тоглолтууд явагдаад байна.

“Габон” – “Гвиней Бисау” шигшээ багийн тоглолт 1-1 харьцаатай өндөрлөсөн бөгөөд тоглолтын 53 минутанд “Боррусиа Дортмунд” багийн довтлогч Пьер Эмерик Обамеянг эхний гоолыг оруулж талбайн эзэд тэргүүлж эхэлсэн байна. Үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн нэмэлт цаг эхлэх мөчтэй зэрэгцэн Португалийн “Мафра” багийн тоглогч Соарес гоол хийж талбайн эздийн анхны хожилыг булааж авлаа.

“Буркина Фасо” – “Камерун” шигшээ багийн тоглолт мөн л тэнцээгээр өндөрлөсөн ба 35 дахь минутанд Францын “Лорьен” клубийн довтлогч Муканджо тоглолтын эхний гоолыг оруулж, Камеруны баг тэргүүлж эхэлсэн бол 75 дахь минутанд Марокко улсын лигт тоглодог Дайо тэнцээний гоолыг орууллаа.

“Алжир” – “Зимбабве” шигшээ багийн тоглолт хоёр дахь өдрийн хамгийн сонирхолтой тоглолт болсон юм. Алжирийн багаас Английн пример лигийн өнгөрсөн улирлын аврага “Лестер Сити” багийн шилдэг тоглогч Рияд Махрез 12.82 дахь минутанд хоёр гоол оруулсан бол Махачи, Мушекви нар 17,29 дахь минутанд гоол орууллаа.

Тэмцээний анхны хожлыг Сенегал улсын шигшээ баг Тунисын шигшээ багийг 2-0 харьцаатай хожисноор авлаа. Тоглолтын эхний гоолыг 10 дахь минутанд “Ливерпүүл” багийн тоглогч Садио Мане торгуулийн цохилтоос оруулсан бол 30 дахь минутанд Бельгийн “Андерлехт” багийн тоглогч Кара Мбодж дахин нэг гоол оуулсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
27
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.