Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ирэх амралтын өдрүүдэд тоглох “Чингис хаан” дуурийн тухай мэдвэл зохих 8 баримт


Уг дуурийг анх 2003 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж байсан бол энэ удаад УДЭТ-ын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн шинэчилсэн найруулгаар тоглоно.

Монголын үндэсний дууриуд дундаа жинтэй байр эзлэх “Чингис хаан” дуурь хоёр бүлэг, зургаан үзэгдэлтэй бөгөөд хоёр цаг үргэлжилдэг. Тасалбарын үнэ 15-20 мянган төгрөг.

“Чингис хаан” дуурийг бүтээхэд Монголын урлагт нөлөө бүхий дөрвөн уран бүтээлч оролцсон. Энэ бол төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, ардын зураач Ч.Гунгаасүх, ардын уран зохиолч П.Бадарч нар юм.

Дуурьт их хаан, суут жанжин Чингис хааны 1171-1189 оны амьдралыг өгүүлжээ. Гэхдээ ийн Тэмүүжингийн амьдралыг өгүүлэхийн сацуу XIII зууны монголчуудын амьдралыг харуулснаараа онцлог. “Жинхэнэ монгол” дуурь гэж хэлж болно.

Чингис хааны тухай, амьдралаас нь сэдэвлэсэн ном, кино, жүжиг тэргүүтэй зуу зуун бүтээл дэлхий даяар байдаг ч энэ сэдвээр бүтсэн дуурь ганц бий нь энэ.

Анх гавьяат жүжигчин Э.Амартүвшингийн амилуулсан Тэмүүжингийн дүрд Э.Бумхүү, Ч.Энхтайван нар тоглоно. Ч.Энхтайван Н.Римский-Корсаков, М.Глинкийн нэрэмжит болон дуурийн дуулаачдын бусад уралдаанд шагналт байранд шалгарч байсан. Э.Бумхүүгийн тухайд, Улаан-Үүдэд болсон, ОХУ-ын ардын жүжигчин Л.Линховойн нэрэмжит олон улсын уралдаанд түрүүлсэн туршлагатай залуу дуучин.

Өүлэн эхийн дүрд бямба гарагт Монголын дуурийн чансаатай дуучдын нэг М.Дариймаа дуулах бол удаах өдөр нь дүрийг Р.Доржхорол амилуулна. Харин Тэмүүжингийн гэргий Бөртэ үжинд саяхан бие даасан тоглолтоо хийсэн, соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг тоглох аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөшөөрсөнгүй
2
2 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
3
3 цагийн өмнө
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
40
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.