Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Шилдэг сурагчдын тогтмол хийдэг, САНААНД ОРОМГҮЙ 20 зүйл

Та үргэлж амжилттай байдаг, шилдэг оюутнуудын нууцыг мэдэхийг хүсэж байна уу


Та үргэлж амжилттай байдаг, шилдэг оюутнуудын нууцыг мэдэхийг хүсэж байна уу? Үргэлж шилдэг нь байдаг хүмүүс төрөхдөө л тийм байсан юм биш. Харин тэдний тогтмол хийдэг, хэний ч төсөөлж байгаагүй зуршил, дадлыг бид энэ удаад хуваалцаж байна.

1.Тэд үргэлж гэрийн даалгавраа хийгээд байддаггүй

Шилдэг оюутнууд өөрт нь тийм ч хэрэгтэй биш хэрнээ, цагийн гарз болох зүйлсийг орхиж, хамгийн чухал зүйлдээ анхаарлаа хандуулдаг.

2. Тэд бүх ном, сурах бичгээ нэгд нэгэнгүй уншдаггүй

Сургалтанд ашиглагдаж байгаа ном, товхимолоо үг үсэг үлдээлгүй уншихийн оронд өөр чухал, нэмэлт баримт сэлтээр мэдлэгээ баяжуулах нь илүү чухал.

3. Тэд бүхнийг Google-ддэг

Хорвоо дэлхий дээрх бүх зүйлийг мэддэг хүн гэж байхгүй. Байх ч боломжгүй. Гэхдээ үүнд ойртох нэг алхам бол яах аргагүй Google. Сэргэлэн гарууд ямар нэг шинэ ухагдахуун, ойлголт гарч ирэх болгонд мэдлэг, мэдээллийн уурхайгаас хэрэгтэй зүйлээ олж авч чаддаг.

4. Тэд өөрсдийгөө тогтмол шалгаж байдаг

Олж авсан мэдлэг, чадвараа туршиж, дасгал сургуулилт хийх нь тархины чадамжийг нэмэгдүүлдэг. Тийм учраас алхам тутамдаа өөрийгөө сорьж, шалгаж байх хэрэгтэй.

5. Тэд холын марафонд бус ойрын зайд хүч үздэг

Маш урт хугацаагаар хичээллэж, давтах нь анхаарал төвлөрөлд эерэгээр нөлөөлдөг. Ихэнх хүн тун удахгүй завсарлага авах учир тухайн хугацаандаа анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чаддаг байна.

6. Тэд тодруулагч хэрэглэдэггүй

Хэрэгтэй болгоноо тодруулсаар байвал хожим уншиж, ойлгоход бэрхшээлтэй байдаг. Хэрвээ зайлшгүй шаардлагатай үр, өгүүлбэрээ тэмдэглэж авмаар байдал доогуур нь зурж тэмдэглэх эсвэл нэмэлт тайлбартай цаас наавал илүү үр дүнтэй байдаг аж.

7. Тэд МАШ ИХ унтдаг

Судлаачид тархины ажиллагаа хэвийн явагдах, цаашлаад бүтээмж өндөртэй байхад чанартай унталт хамгийн чухал нөлөөтэй болохыг тогтоосон байдаг.

8. Тэд үргэлж нэмэлт асуултаар ой санамжаа цэнэглэж байдаг

Хэн нэгэн түүхэн үйл явдлыг тогтоож авахын тулд цаасан дээр тэмдэглэж авахаас илүүтэй, цаашаа ургуулан бодож, яагаад тэр тэгэх болов, үүнд юу нөлөөлсөн бэ гэх зэрэг нэмэлт асуултыг тавь, түүнийхээ хариултуудыг олох үйл явц нь тархинд тань илүү гүн тогтох болно.

9. Лекцээс хамгийн чухал санааг олж авдаг

Та үнэхээр багшдаа дургүй, лекц дээр зүйрмэглэж, бүх чухал санааг тэмдэглэж чадахгүй хоцордог байж болно.  Тэгэхээр бүх зүйлийг алдалгүй сонсох гэж хичээхээс илүүтэй өнөөдрийн сэдвийн гол зүйл нь юу байв, яагаад тэгсэн бол гэх зэргээр тунгаан бодож, ойлгохгүйгээ багшаасаа асууж үр дүнтэй өнгөрөөхийг хичээх хэрэгтэй.

10. Тэд сурах ёстойгоосоо илүү ихийг сурдаг

Шилдэг сурагчид тухайн сэдэв, хичээлээ илүү сонирхон нэмж судлаад, байж болох хамгийн их мэдээллийг цуглуулдаг. Тиймээс хожим хангалттай ойлгож мэдсэн сэдвээрээ шалгалт өгөхийн өмнө бусад оюутнаас бага бэлдэг цаг зарцуулдаг байна.

11. Тэд шалгалт болгоныхоо алдаан дээрээс суралцдаг

Ихэнх сурагч шалгалтын цаасаа хараад дүнгээ харж, багш нар буруу шалгасан эсэхийг нягтлаж харчихаад л ахиж сөхөж хардаггүй. Харин шилдэг сурагчид алдсан хариулт бүрээ нухацтай шинжилж, алдаан дээрээсээ суралцдаг.

12. Тэд үргэлж өөрийгөө завгүй байлгадаг

Хүн завгүй байх тусмаа илүү олон зүйл амжуулдаг гэдэг маргашгүй үнэн. Шилдэг сурагчид хичээлээс гадна нэм элт төсөл, сайн дурын ажилд үргэлж оролцож, өөрийгөө хөгжүүлж, маш завгүй амьдралаар амьдардаг.

13. Тэд лекцийн үеэр мөрдөн байцаагч шиг “ажилладаг”

Багш нар лекцийн үеэр ямар сэдвийг илүү дэлгэрэнгүй ярьж, ач холбогдол өгч байна гэдгийг шилдэг сурагчид үргэлж олж илрүүлэхийг хичээдэг. Учир нь тэр зүйл хожим шалгалтан дээр орж ирэх нь гарцаагүй шүү дээ.

14. Тэд хичээллэх тохиромжтой цагийг хүлээдэггүй

Урам зориг, мотивац үргэлж ирж бас явж л байдаг. Гэхдээ ямар нэг зүйлийг сурах, мэргэжлийн зэрэг олж авахад тогтвортой байдал яах аргагүй хэрэгтэй. Олимпын тамирчид хүссэн хүсээгүй өдөр болгон сургуулилтаа тууштай хийдэг шиг шилдэг оюутнууд ч  сэтгэл санааны байдал, гадны нөлөөнөөс болж давтлагаа хойш нь тавьдаггүй.

15. Тэд нөхцөл байдалд тааруулж бэлтгэдэг

Төлөвлөгөө, зохион байгуулалтгүй, “ухаан мэдрэлгүй” бэлдэхээс илүү зөв цагт, зөв нөхцөл байдалд тааруулан бэлдэх нь илүү үр дүнтэй байдаг. Шилдэг оюутнууд шалгалтын өмнө дэвтэр, номоо хэдэн цаг ширтэж суухын оронд тодорхой цагт багтаан тест ажиллах, дуу шуугиантай үед уншиж ойлгох зэрэг чадвараа хөгжүүлж байдаг.

16. Тэд өөрсдийн сургалтын материалыг бэлтгэдэг

Сайн сурагчид зөвхөн багшийн өгсөн гарын авлага хэрэглэхээс татгалзаж, өөрөө сурталтын материалаа хийдэг. Ингэснээр тухай зүйлээ илүү их ойлгож, тогтоож авахад тусалдаг байна.

17. Тэд цаасан дээр бичдэг

Цаас, дэвтэр дээр гараараа бичих нь оюун санаанд гүн “бичигдэж” үлдэхэд дөхөм байдаг. Тийм учраас ихэнх сайн оюутан лекцээ лаптоп дээр бичихээс татгалздаг байна.

18. Тэд хэзээ ч гомдолдоггүй

Гомдолж, зовлон тоочих гэсэн асуудал шилдэг оюутнуудын ой тойнд байдаггүй. Хэрвээ ямар нэг зүйл бүтэхгүй болчихвол шаналж, зовлон тоочлоо гээд цаг үрэхээс өөр ямар ч үр дүнд хүрэхгүй шүү дээ.

19. Тэд бодитоор хийж сурдаг

Шилдэг оюутнууд аливааг хийж, туршиж үзсэн мэдлэг туршлага, энгийн мэдлэг хоёрын ялгааг мэддэг. Тиймээс тэд үргэлж ямар нэг зүйлийг туршиж байдаг.

20. Тэд үүрэг, хариуцлагаа ухамсарладаг

Сайн оюутнууд хэн нэгний шахалт, шаардлагагүйгээр мэдлэг боловсрол өөрт нь ямар их хэрэгтэй вэ гэдгийг мэддэг. Тиймээс үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг.

Эх сурвалж: Lifehack.org

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
8 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
9 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.