Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ажил дээрээ гар хангалга хийх нь СТРЕСС тайлж, бүтээмж нэмдгийг судалгааны дүн нотолжээ


Ажил дээрээ гар хангалга хийх нь хэвийн зуршил болох юм биш биз? Зарим сэтгэл судлаач энэ асуултанд “Тийм” гэж хариулж байна. Ноттингем трент их сургуулийн сэтгэл судлалын профессор Марк Сержент “Metro.co.uk”-д өгсөн ярилцлагадаа “Ажил дээрээ гар хангалга хийх нь маш сайн үр дүнтэй бөгөөд стресс тайлах хамгийн сайн арга” хэмээсэн байна.

Сэтгэл судлаач, доктор Слифф Арналл ч мөн үүнтэй санал нэгдэж байна. “Ажлынхаа завсарлагаар гар хангалга хийсний дараа хүн илүү их төвлөрч, бүтээмж өндөрсч, гэнэт бухимдах нь багасч, илүү жаргалтай болдог” хэмээжээ. Үүнтэй холбоотой өөр нэг баримт байна. “Time Out New York” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 39 хувь нь оффис дээрээ гар хангалга хийдэг аж. Энэ тоо 2012 оны судалгаагаар 31 хувь байжээ.

“Ажлаа яг тасралтгүй 52 минут хийсний дараа хүн бүр 17 минутын завсарлага хэрэгтэй болдог. Ихэнх хүн энэ цагийг кофе ууж, тамхи татахад зарцуулдаг. Тэрний оронд өдөрт нэг удаа гар хангалга хийх нь цаг ч хэмнэнэ, бүтээмж ч нэмнэ” хэмээн Слифф Арналл үзэж байна.

Энэ жил Нью-Йоркт төвтэй “Hot Octopuss” компани ажилчдадаа “гар хангалгын цаг” тусгайлан гаргаж туршсан бөгөөд үр дүнд нь ажилчдынх нь бүтээмж эрс нэмэгдсэн аж.

Хэдийгээр үр дүн ийм гэж дээрх сэтгэл судлаачид үзэж буй ч үүнд сөрөг тал бас бий. Ажил дээрээ гар хангалга хийж, элдэв сексийн төсөөлөлд автсанаар ажлын хамтрагчдаа “айлгаж ичээх”, улмаар бэлгийн дарамт үзүүлэх эрсдэл байгааг тэд нуусангүй. 

Эх сурвалж: New York Post 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
4
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.