"Cezanne" нүүр будалтын 9 бүтээгдэхүүнийг туршиж үзээд төрсөн сэтгэгдэл
“Cezanne” брэндийн будалтын бүтээгдэхүүнүүдээс туршиж үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцая.
2014 оноос хойш Монголд албан ёсны эрхтэйгээр “Mild cosmetics” худалдаалж эхэлсэн будалтын “Cezanne” япон брэндийн будалтын бүтээгдэхүүнүүдээс туршиж үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцая.
Нүүр будалтын бүх төрлийн бүтээгдэхүүн эл брэндэд бий бөгөөд эднээс хамгийн их таалагдсан 9 бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
1. Ultra Fit base
Шар ба цэнхэр хоёр өнгийн Base тай. Би цэнхэр өнгийг нь туршсан. Будалтын өмнө түрхэхэд үр дүнгээ шууд өгч байгаа нь мэдрэгдсэн. Энэ бэйс крем пудрыг арьсанд илүү сайн шингэхэд туслана.
2. Foundation UV
Усны хамгаалалттай гэх эл крем нь хөлс гарах ч юм уу, тослог ялгарах үед арилж алга болохгүй байхаар хийгдсэн аж. Гурван өнгийн сонголттой бөгөөд хэрэглэхээсээ өмнө сэгсэрч хэрэглэдэг. Энэ нь хүүхдийн сэгсэрдэг тоглоом шиг мэдрэмж төрүүлнэ.
3. Тосон сүүдэр
Энэ бүтээгдэхүүний хамгийн гол онцлог нь алдаа гаргахгүй байхад тусална. Сүүдэр бол тоглоом биш. Хэтрүүлвэл будмал амьтан болж хувирна. Харин энэ сүүдэр нь өдөр тутмын будалтад яг тохирсон өнгөтэйгээр хийгдсэн. Түрхсний дараа багс юм уу спонжоороо тараахад л болно.
4. Тосон хацар өнгөлөгч
Хэдхэн сарын өмнө Токиод шинээр үйлдвэрлэгдэн гарсан эл бүтээгдэхүүн нь хацар өнгөлөгчний түүхэн хувьсал хийсэн гэмээр. Чийгшүүлэгчтэй, тосон хэлбэрийнх тул арьсны гүнд шингээд, яг л төрлөхийн мэт харагдуулж байсан.
5. Гелэн контур
Мөн шинээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бөгөөд арьсанд нэг л удаа хүрсэн л бол сална гэж үгүй. Тогтоц маш сайн бөгөөд түрхэх үед маш зөөлөн, маш тод гардаг.
6. Хөмсөгний маскара
Хөмсөгний үсийг будна гээд төсөөлдөө. Үнэхээр сонирхолтой. Хөмсөгийг илүү өтгөн бас яг өөрийнх мэт харагдуулахад тусална.
7. Уруул өнгөлөгч
Бага зэргийн ягаан туяатай бас эмчилгээний уруул өнгөлөгч. Таны уруулыг гоё харагдуулангаа эмчилнэ. Энэ бүтээгдэхүүнд өгөх миний үнэлгээ бол 10 – 10
8. Усан үзмийн өнгийн тень
Таны нүд илүү том, хүнхэр, бас хөөрхөн харагдах эрхтэй. Түүнд эрхийг нь эдлүүл! Саван дотроо байхад нь хэн ч энэ тенийг анзаарахгүй болов уу. Харин нэг удаа түрхээд л дурлах болно.
9. Сеzanne цагаан будааны ус
Эцэст нь энэ бол зүгээр л гайхалтай. Монгол охидуудын арьсанд яг тохирно. Ямар ч хүчтэй химийн найрлага агуулаагүй гэдэг нь үнэртээд, гартаа түрхэж үзэхэд л мэдэгдэх болно. Мөн маш том савлагаатай, үнийн хувьд дундаж учир удаан хугацаанд хэрэглэнэ. Будалтын дор түрхэхэд яг тохирно.