Хайх зүйлээ бичнэ үү

мин

БГД-ийн таван иргэн архинд хордож, нас барсан байж болзошгүй

12:10-20:50 цаг хүртэл 5 иргэн хордож нас баржээ


Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаас нийслэлийн Засаг даргын зөвлөл өчигдөр шуурхай хуралдаж, ажлын хэсэг байгуулсан байна. Ямар учир шалтгаанаар иргэд нас барсныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж Засаг даргын зөвлөлд шуурхай танилцуулах  зорилго бүхий уг ажлын хэсгийнхэн өчигдөр шөнө үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж яаралтай хэвлэлийн бага хурал зарлалаа.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан “Баянгол дүүргийн 2 дугаар хороонд анхны дуудлага 12:10 цагийн орчимд ирсэн байгаа. Үүнээс хойш 20:50 минут хүртэл 5 иргэн хордсон, нас барсан байна гэсэн дуудлага ирсэн байна. Мөрдөн байцаалт хэрэг бүртгэлт явагдаж байгаа учир бид хуулийн хүрээнд өгч болох мэдээллийг өгнө” гэлээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Хэрэг бүртгэлт явагдаж байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд нэг дор байж, нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэсэн таамаг байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шилжүүлж, шинжлүүлэх ажиллагаа хийгдэж байна. Одоогийн байдлаар яг ийм зүйлээс ингээд хордчихлоо гэсэн зүйл тогтоогоогүй байна. Өглөө гэхэд /өнөөдөр/ шинжилгээний дүн эцэслээд гарчихна. Ер нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс ийм байдалд хүрсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг бий. Иймээс архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ялангуяа чанар, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдаж авахгүй байхыг иргэд та бүхнээс хүсч байна” гэж анхааруулав.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн шинжлүүлж эхлээд байна. Иргэд та бүхэн архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. 

Мөн та бүхний дэргэд архи согтууруулах ундаа хэрэглээд биеийн байдал муудсан хүн байвал 103 тоот утсанд хандаж дуудлага мэдээлэл өгөөрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
4 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
44
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.