Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлсэн 35 хурц эшлэл

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орлоо.


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон. Түүний хэлсэн хурц эшлэлүүдийг хүргэж байна. 

1. АН-ын ялагдлын маань шалтгаан, уг сурвалж нь цөөхөн объектив хүчин зүйл дээр байдаг. Бид нар эв нэгдэлгүй үедээ, бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй үедээ, нийлж нэг баг болж ажиллаж чадаагүй үедээ иймэрхүү асуудалтай тулгарч байсан. 

2. Зургаадугаар сарын 28-нд дөрөв, таван цагийн үед Их хурлын дарга надруу ярьсан. Танай засгийн газарт байгаа МАХН-ын гурван сайд хэвлэлийн бага хурал хийж байна гээд Эрдэнэтийн асуудлыг ярилаа. Хоёрдугаарт, Оросын хэвлэлүүдээр энэ тухай гарч эхэллээ. Ерөнхий сайдын хувьд энэ асуудлын талаар тайлбар өг. Тайлбар өгөхгүй бол сонгуульд ялагдсан, сонгуулийн дүнд нөлөөлсөн тохиолдолд энэ асуудлаа яагаад яриагүй юм бэ гэсэн асуудал үүснэ гэж ярьсан юм. 

3. Ганцхан шөнийн дотор сонгуулийн сурталчилгаа хийж болохгүй байсан шүү дээ. Нэг ч хүн дуугарахгүй байгаа ийм зүйл дотор сонгуулийн ялагдлын шалтгаан юм шиг гэнэхэнээр тайлбарлах юм бол бид нар асуудлуудаа харж чадахгүй байгаа гэж бодож байгаа.

4. Харь улсад байгаа 49 хувийг Монгол улсад авч ирэх боломж үүлэн чөлөөний нартай адил хэсэг хугацаанд гарч ирсэн. "Энийг хэрэгжүүлж чадаагүй доожоогүй Ерөнхий сайд, шийдвэрээ гаргаж чадаагүй, Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын талд ирэх бололцоогүй боллоо" гэж хэлүүлэх хүсэл надад үнэхээр байгаагүй. 

5. Эрдэнэтийг алдсан биш, Эрдэнэтийг авчирсан Ерөнхий сайд байх ёстой. Миний оронд хэн нэгэн хүн Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол монгол хүн, эх орондоо хайртай хүнийхээ хувьд ийм шийдвэрийг ямар нэгэн байдлаар эргэлзэхгүй гаргах байсан болов уу гэж өнөөдрийг хүртэл би бат боддог.

6. Үнэхээр булхиа, луйвар гээд байгаа юм бол 49 хувиа ОХУ-ын талд буцаагаад өгчих. 

7. АН хэзээ ч хувийн компаниудруу дайрч, өмчлөлийг булааж авах зүйл хийхгүй. 

8. Нямдорж гишүүн МАН-аараа дамжуулж хийж чадна гэвэл одоо хийцгээ. 

9. Амархан шүү дээ энэ 49 хувийн асуудлыг шийдэх нь. 

10. Эрдэнэтийн асуудлыг шийдсэн Ерөнхий сайд гэдгээрээ үр хүүхдүүдийнхээ өмнө ч, өөрийнхөө өмнө ч бахархалтай толгой дээгүүр явна. 

11. Нэг нам нь улс орноо өрөнд оруулаад, дампууруулах гэж явдаг хэсэг үл бүтэх хүмүүсийн цуглуулга юм шиг. Нөгөө нам нь гарч ирээд улс орноо аварч, хөгжүүлдэг юм шиг. Ийм юм байдаггүй юм.

12. Зургаан сар үргэлжилсэн энэ утга учиргүй улстөрөө зогс оо.

13. Одоо ажлаа хийх цаг нь боллоо. Хагас жил бид нар юм ярьсангүй шүү дээ. Хагас жил цэвэр хүлээлээ. 

14. Эдийн засгаа тэлэхийн тулд улстөрөө бага болгох ёстой.

15. Монгол Улсын Засгийн газар 16 биш 92 гишүүнтэй гэвэл Та итгэх үү? 16 дээр нэмэх нь 72.

16. УИХ яг Оюутолгойтой адилхан дөрөв тавхан заалттай тогтоол гаргаад л энэ хүрээн дотор засгийн газар үйл ажиллагаагаа явуул гэвэл явж магадгүй. Энэний жаргал, зовлон дундуур явцсан Ерөнхий сайд нь би өөрөө сууж байна.

17. Хүн хамгийн эхлээд хэнийг хусдаг уу, хажуудаа хамгийн ойр байсан хүмүүсээ л хусдаг биз дээ?

18. Тухайн үед би “Петровис”-ийн Оюунгэрэл захирал, “MCS”-ийн Энх-Амгалан захирал, “МАК”-ийн Номтойбаяр захирлын нэрийг хэлсэн. Тэгээд хэрвээ буруу ойлголт төрүүлсэн бол албан ёсоор уучлалт гуйж байна.

19. Компаниудыг намд хуваах нь монголчуудад ч, улсад ч хэрэггүй. 

20. Улсын төсөв дээр энэ өртгөөр баталчихсан зүйлийг хэнийг зөрчсөн гэж, хэнийг буруутгах уу? Их хурлын 76 гишүүнийг буруутгах уу, эсвэл энэ компанийг буруутгах уу?

21. Бид нар гурав, дөрвөн жилд 3405 км зам барьж чадсан. Хуучин 90 жил 3100 орчим км зам барьж байсан. 

22. 2008-2009 онд МАН засаг барьж байх үед хасах 1.3 хувь руу эдийн засаг агшиж байсан. Тэгэхэд бид нар хасах 1.3-ийг нэмэх 3.1-ээр өсгөсөн. 

23. Миний ажилласан хоёр жилийн хугацаанд зун нь гантай, өвөл нь зудтай. Хамгийн хүнд зун, өвөл хоёрыг 2015 онд үүрсэн. 

24. Манай ард түмэнд нэг гоё юм харагдсан. Санхүүгийнх нь боломжийг өгөөд, ажиллах бололцоог нь өгвөл монголчууд, хувийн хэвшлийнхэн юм бүтээж чаддаг. 

25. Энэ их зүйлийг бүтээн байгуулчихаад хүмүүстээ хүргэж, тайлбарлаж чадаагүй.  

26. Би ах намаасаа нэг зүйл сурч авлаа. Бүтэн зургаан сар нэг ч том шийдвэр гаргаж чадаагүй хэрнээ хүмүүсийг эдийн засаг анзаарах сөхөөгүй болтол улстөр хийж чадаж байна. 

27. Мега төсөл бол мега төсөл л байдаг юм байна. Асуудал нь ч, араас нь цувардаг асуудлууд нь ч мега хугацаанд үргэлжилдэг юм байна. 

28. Дандаа хүмүүст таалагдсан шийдвэр гаргадаг Засгийн газар байвал сонгууль хийж яах юм. Тэр Засгийн газар дандаа л байна. Мөнхий Засгийн газар байна. 

29. Одоогийн Засгийн газарт ажиллаж байгаа гишүүдийг зоригжуулмаар байгаа юм. Шийдвэр болгон хүмүүст таалагдахгүй. Монгол улсын эрх ашигт нийцсэн шийдвэрийг зоригтой гарга.

30. Офшор гэдэг хэн нэг хүний дансны тухай асуудал биш.

31. Бид нар улсаараа офшор байж яагаад болдоггүй юм?

32. Нийгмээрээ зөвшилцөл, ойлголцолд хүрэх ёстой. 

33. 2010, 2011 онд бид нар хаан шиг амьдарсан. 

34. Өнгөрсөн дөрвөн жилийн эдийн засгийн уналтууд үргэлжилэхэд энэ уналтыг саармагжуулах, зөөлөн газардуулахыг АН авч явсан. 

35. Эцэс төгсгөлгүй бие биерүүгээ довтолсон, дайрсан, талцсан зүйлээ одоо зогсооё. 

Хэрвээ та нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.19
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2
2018.12.17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн
3
2018.12.14
Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
30
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.