Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдээ даалгаварыг нь хийлгүүлэх ШАЛГАРСАН 9 АРГА

Хүүхэд тань даалгавар хийхээс бултаж, зугтаад байна уу? Хэд хэдэн арга байна аа.


Сурагчдын амралт сунгагдана гэх сургаар хүүхдийнхээ даалгаварыг хойш тавьчихсан суугаа юм биш биз? Эсвэл хүүхдүүд тань залхуурч, сатаараад ер хийж өгөхгүй байна уу? Хүүхдүүдээ гэрт нь даалгаварыг нь хийлгэх хэд хэдэн зөвлөмжийг хүргэе.

1. Хүүхдээ хүчлэх биш чиглүүлж өгөөрэй.

Маш олон эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээл хийх хүсэлтэй болгохыг хүсдэг. Гэхдээ байнга ингэ, тэг, даалгавараа хийгээч гэх мэтээр ярих нь хүүхдүүдийг улам л залхууруулдаг байна. Харин үүний оронд хүүхдийнхээ сурах хүслийг бадраагаарай. Хэрэв даалгавараа хийчихвэл хамт тоглоё, хүүхэлдэйн кино үзье гэх мэтчилэн. Эсвэл хичээлийг нь маш сонирхолтойгоор ойлгуулж, харилцан ярилцах маягаар хийлгээрэй.

2. Өмнө нь яаж даалгавараа хийж байсныг нь санах.

Өмнө нь таны хүүхэд дургүйцэлгүй, тийм ч их асуудал тарилгүй даалгавараа хийж байсан үе байгаа бол тэр үеийг санаарай. Яагаад, ямар шалтгаанаас болж тэгж байсныг нь ч мөн бодож олоорой. Тэгээд дахин оролдож үзээрэй.

3. Шөнө даалгавар хийлгэхгүй байх.

Харанхуй болсон хойно хэрэлдэж, уйлалдан байж нэг хичээлээ хийх үе зөндөө. Аль аль нь ядарч, нойр хүрсэн үед хичээл хийлгэнэ гэдэг бол худлаа. Оронд нь та орой хамт бүжиглэж яагаад болохгүй гэж. Эсвэл зүгээр л тэврээд унт. Харин өглөө, өдөр гэж цаг байдгийг санаарай. Гэгээтэйд эрч хүчтэй байхад нь оролдоод үзэх хэрэгтэй.

4. Завсарлага авч бай.

Уурлаж, туйлдан, арга ядсан мэт мэдрэмж төрж байвал таны хүүхдэд ч мөн тийм байгаа гэсэн үг. Тиймээс хамтдаа түр завсарлага авч цай уух ч юм уу, нэг амттан ид. Тэгснээр цусны даралт бууж, илүү тайван байж, төвлөрч чадна.

5. Хуваарь тогтоох.

Өдөр, орой болгон гэрийн даалгавар яг нэг тогтмол цагт дууссан байх. Тэдэн минут амрах гэх мэт төлөвлөгөө зохио.

6. Хүүхдэдээ шийдвэр гаргах боломж олго.

Хүүхэд өөрөө ойлгож ухамсарлах нь хамгийн чухал. Та хүүхдэдээ боломж олгож, сонголт үлдээж болох юм. Эхлээд хүүхэлдэйн киногоо үзээд, даалгавараа хийж оройжин суух уу? Эсвэл даалгавараа хийчихээд, хүүхэлдэйн киногоо үзэж, хамт тоглох уу? гэх мэт. Хүүхэд гаргасан шийдвэр болгоныхоо үр дагаварыг мэдэрч, ойлгож сурах болно.

7. Гэр орон цэвэрхэн, тухтай байвал хүүхэд илүү идэвхтэй болдог.

Хэн ч гэсэн замбараагүй орчинд юм хийж чаддаггүй шүү дээ. Тиймээс хичээл хийх ширээг эмх цэгцтэй, цэвэрхэн байлгаарай. Бас анхаарал татах, нүдэнд өртөх олон зүйл байлгахгүй байхыг хичээх хэрэгтэй.

8. Даалгаварт нь хутгалдах хэрэггүй.

Бүх зүйл хүүхдийн тань гараар хийгдсэн байх ёстойг санаарай. Өмнүүр нь орж хийх, бичих зэргээс зайлсхийж харин зөвлөх маягаар харилцан ярилцвал хүүхэд өөрөө юу зөв, юу бурууг тогтоож авна.

9. Хамгийн чухал нь шинэ санаа дэвшүүлж, идэвхтэй байх.

Та гэрийн даалгаварыг нэгэн хэвийн уйтгартай байлгах хэрэггүй. Тооны даалгавар бол тоо тус бүрийг сонирхолтой байдлаар үзүүл. Бат 10 алим, Гэрэл 2 алимтай гэх бол та муу байсан ч хамаагүй зурж үзүүл. Уран зохиолын даалгавар байвал янз бүрийн сонирхолтой зохиолыг тайлбарлан өгч, үлгэр уншиж өг. Тэднийг уйдааж болохгүй. Харин улам ихийг хийх хүслийг нь өдөөж, гэрийн даалгавар гэхээс илүү тоглоом шиг болгоорой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.