Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Тасалгааны цэцэг сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Энэ удаа бид тасалгааны цэцгийн ангилал, түүний онцлогийн талаарх зөвлөгөөг хүргэж байна.


Манай цахим хуудас долоо хоног бүрийн мягмар гарагт экологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран хүргэхээр боллоо. Энэ удаа бид тасалгааны цэцгийн ангилал, түүний онцлогийн талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Тасалгааны ургамал нь бидний амьдралыг илүү тааламжтай  болгохоос гадна амьсгалах агаарыг сайжруулдаг билээ. Таны цэцэг гэр чимэглэж, сэтгэл сэргээх болохоос тав тухгүй болгох ёсгүйг бодож гэрийнхээ зай талбай, загвар дизайнаа тооцоорой гэж зөвлөе. 

Эхлээд өөрийн хүссэн цэцгээ тодорхойлно ингэхдээ сэтгэлийн хөөрлөөр биш тухайн цэцгийн арчилгааны онцлог, ургах орчныг мэдэж авах хэрэгтэй болдог. Зарим хүмүүс өндөр үнэтэй ч сайхан цэцэглэсэн гоё цэцэг хараад шууд худалдан авдаг бөгөөд буруу газар байрлуулаад буруу арчлаад  үхүүлбэл сэтгэл санаа болоод санхүүгийн хувьд ч таагүй юм. Иймд дараах ангиллын цэцгүүдээс аль нь танд тохирохыг сонгоорой.

Тасалгааны цэцгийг хэрэглээгээр нь навчаар гоёдог, цэцгээр гоёдог, мод хэлбэрийн ургамал, шүүслэг ургамал гэж ангилдаг.

ЦЭЦГЭЭР ГОЁДОГ УРГАМАЛ


Цэцгээр чимэглэдэг ургамлууд  гоёмсог өнгө үзэмжээрээ биднийг баясгадаг бөгөөд жилийн тодорхой хугацаанд цэцэглэж дараа нь энэ байдлаа алддаг. Гэвч туршлагатай цэцэгчин удаан хугацаанд ургамлаа цэцэгтэй байлгах боломжтой.

Арчилгааны онцлог: Цэцгээр чимэглэдэг ургамлын ерөнхий онцлог гэвэл гэрэлд дуртай учир урд болон зүүн зүгрүү харсан цонхтой айлд тохиромжтой. Гэрэлсэг ургамлууд мөн дулааныг шаарддаг бөгөөд өвөлдөө 10-15 хэмээс доошгүй зундаа 18-25 хэм орчим байлгана. Үүнээс гадна ус чийг, үржил шимтэй хөрс, бордоог тохируулах гээд цаг хугацаа, мэдрэмж их шаардсан ажил болдог. 

НАВЧААР ГОЁДОГ УРГАМАЛ

Гоёмсог навчит ургамлууд нь мөн л олон зүйл, олон янзын хэлбэр, өнгөтэй навчтай бөгөөд арчилгааны хувьд ч олон янз байдаг. Зарим нь нарийн арчилгаа шаарддаг байхад төдийлөн хайхрахгүй байхад ургадаг цэцэг ч бий.  

Арчилгааны онцлог: Навчийг сайн шүршиж тоос шороог арчиж өгөх хэрэгтэй  алаг гоёмсог навчтай цэцгүүдэд гэрэл дутвал  өнгө нь бүдгэрч унжийдаг. Тухайн цэцгийн гарал үүслийг судалж адил төстэй орчныг бүрдүүлж өгнө. 

ШҮҮСЛЭГ УРГАМАЛ 

Халуун хуурай орчинд ургадаг янз бүрийн сонин содон хэлбэртэй ургамлууд байдаг. Ийм төрлийн ургамалд дурлагсад сонин содон хэлбэрт нь дурлаж ургуулдаг байна. 

Арчилгааны онцлог: Бусад ургамлыг бодвол арчилгаа бага шаардана усалгаа ихэдвэл ялзрахаас бусад талаар санаа зовоох зүйл бага байдаг. Махлаг зузаан иш, навчиндаа ус хуримтлуулж, түүнийгээ маш хямгатай зарцуулдаг тул ус чийгийн дутагдлыг маш сайн тэсвэрлэдэг онцлогтой. Хөрсний хувьд цөл болон заримдаг цөлтэй ойролцоо элсэрхэг хөрсийг бүрдүүлнэ. Үржүүлэхдээ ишний тайрдсыг 1-2 хоног тасалгаанд байлгаад шууд суулгана.

МОД ХЭЛБЭРИЙН УРГАМАЛ

Эгц босоо сүрлэг, том хэмжээтэй ургадаг  арс, төмөрдүү мод, дал мод, луу мод, саваргана, лавар, махлай удамбор зэрэг ургамлууд орно. Эдгээр ургамлыг өрөө тасалгааны хоосон зайг дүүргэх болон хаалт маягаар ургуулдаг. 

Арчилгааны онцлог: Том савтай учир 1 услахдаа үндсэнд нь хүртэл тооцож ханатал услаж, шүршин навчны тоосыг арчиж өгнө. Том ургамлын хөрс солиход хүн хүч хэрэгтэй болдог. Үндсийг нь барьж өндөр ургуулахын тулд савыг 2 жилд 1 удаа бага багаар томсгодог.

Одоо та тасалгааны ургамлын талаар багахан ч гэсэн мэдлэгтэй болсон учраас гэртээ байгаа ургамал болон шинээр авах тасалгааны цэцгээ ангилж, арчилж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Бид эдгээр тасалгааны ургамлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн удаа оруулах болно.

Хэрвээ та МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Уржигдар
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.