Хайх зүйлээ бичнэ үү

мин

Өнөөдөр 18 цагаас эхлэн баасан гараг дуустал архи, согтууруулах ундаа худалдахгүй

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр иргэд архинд хордож нас барсан хэрэг гарсан.


Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр иргэд архинд хордож нас барсан хэрэг гарсан. Иймээс Нийслэлийн Онцгой Комиссын Ажлын хэсэг байгуулж, ажиллаж буй. Уг ажлын хэсгийнхэн өнөөдөр 18 цагаас нэгдүгээр сарын 20 дуустал архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байх талаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан "Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан. Олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь нас нь эрсэдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл Улаанбаатарын хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс өнөөдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг зогсоосныг мэдэгдэж байна" гэв.

Нийслэлд архи, согтууруулах ундаа худалдах 2959 дэлгүүр байдаг аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор хэргийн 500 гаруй байцаагч 16:00 цагаас эхлэн ажиллаж, техникийн болон хүнсний спиртийн хяналтыг дэлгүүрүүдэд хийх юм байна. Одоогоор 7 мянга гару архийг битүүмжилжээ.

Харин нас барсан таван иргэнд шүүхийн шинжилгээ хийсэн байна. Тэдний дөрөв нь шингэн зүйлээс хордсон нь тогтоогдсон дүгнэлт гарчээ. Гэхдээ яг ямар бодисоос хордсон болох нь эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр гарах учраас хугацаа шаардлагатай гэдгийг албаныхан хэлсэн юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
32
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.