Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Орноосоо ч өндийлгүйгээр АНГЛИ ХЭЛ сурах 9 энгийн аргa

Хэдэн жил англи хэлний хичээл үзсэн хэрнээ л хангалттай их юм сурч мэдээгүй, тийм ч сайн биш байгаадаа та гайхдаг уу? Эсвэл бүр анхнаасаа л англи хэл үзээгүй, тэс өөр хэл сурсан байж ч болох. Хэрэв тийм бол маш амархан сурах 9 арга байна


Хэдэн жил англи хэлний хичээл үзсэн хэрнээ л хангалттай их юм сурч мэдээгүй, тийм ч сайн биш байгаадаа та гайхдаг уу? Эсвэл бүр анхнаасаа л англи хэл үзээгүй, тэс өөр хэл сурсан байж ч болох. Хэрэв тийм бол маш амархан сурах 9 арга байна.

1. Телевиз үз. Тэр дундаа хэрэгтэй зүйлээ олж үз.

“Симпсоныхон”

Энэ бол өдөр тутмын ажил, сургууль, гэр бүл, нийгмийн амьдралын тухай харуулдаг анимэйшн. Тийм ч учраас үг хэллэг, харилцан яриа зэрэг нь хамаагүй бодит бас сонирхолтой байдаг.

“Найзууд”

Та мэдээж энэ маш алдартай цувралын тухай сонссон байх. Монголын сувгуудаар орчуулгатайгаар гарч, олон ч хүн үзсэн. Та ч мөн үзсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ удаад ямар ч дуу оруулгагүйгээр, хадмал орчуулгатайгаар үзээрэй. Мөн англи хэл дээрх хадмал орчуулга байдаг учир сонсоод ойлгохгүй байгаа үгээ давхар хараад үзэх боломжтой. Зургаан найзын хөгжилтэй, сонирхолтой амьдрал, тэдний ярианаас та олон шинэ үг, хэллэг сурна.

2. Англи хэл дээр блог хөтлөх эсвэл өдрийн тэмдэглэл бичих.

Бичих дадлага хийх хамгийн боломжит арга бол блог хөтлөх, мөн өдрийн тэмдэглэл бичих юм. Ингэснээр өдөр болгон давтаж, англи хэлний дүрэм цээжлэх боломж олдоно. Хүссэн хэмжээгээрээ, хүссэн зүйлээ бичиж болно. Гэхдээ урдаа тавих зорилт бол илүү хурдан, илүү ихийг бичдэг болох явдал юм. Хэрэв хүсвэл өөрийн блогоо танихгүй гадаад хүмүүст уншуул. Тэгээд зөв, бурууг асууж, өөрийн алдаагаа засах боломжтой болно.

3. Дуу сонсох.

Энэ бол хамгийн зугаатай, хамгийн сонирхолтой арга. Та зүгээр л дуртай дуунуудаа сонсонгоо англи хэлний мэдлэгээ дээшлүүлж болно. Эхлээд Lyrics буюу дууны үгнүүдийг гаргаж ирээд, дараа нь дагаж дуулаарай. Тэгээд ойлгохгүй үг, өгүүлбэрүүд байвал орчуулах ажилдаа ор. Дуртай зүйлээрээ дамжуулан сурах нь илүү үр дүнтэй!

4. Англи хэлний онлайн ангид суралцах.

Ямар нэгэн анги танхим зорилгүй, гэртээ байхдаа л бүх хичээлийг үзнэ гээд төсөөл дөө. Хичээлийн төлөвлөгөөний дагуу багш, сурагчидтай харилцан, суралцах боломжтой. Энэ нь янз бүрийн сургалтуудаас илүү хямд байдаг.

5. Янз бүрийн сайтуудаас хичээл үзэх.

Заавал онлайн ангид бүртгүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа бол янз бүрийн сайтуудаар дамжуулан дүрэм, үг хэллэгийн тухай хичээлийг уншиж, үзэж болно. Ихэнх сайтууд хичээлийг бичлэг болон текстээр бэлдэн тавьсан байдаг. Хэрэв танд цаг зав бас сурах хүсэл байвал маш олон үнэгүй сайтуудаар зочлон, суралцах боломжтой.

6. Радио сонсох.

Онлайнаар янз бүрийн суваг болон радио цацагддаг болсон учраас заавал хөгжим, радио авах шаардлагагүй. Англи хэл дээр мэдээ, янз бүрийн нэвтрүүлэг сонсох нь таны чихний бөглөөг онгойлгож, юу ч байсан сонсоод ойлгодог хэмжээнд хүртэл аваачих болно.

Дээр нь дарж сонсоорой.

BBC Radio 4

NHK World Radio

7. Ном унших.

Зүгээр нэг хэлээ сайжруулах төдийгүй амарч тайтгарах боломж олгоно. Өөрийн сонирхдог номыг гадаад хэл дээр унших нь бүр ч илүү амттай. Хэрэв та ямар нэгэн орчуулгын ном уншсан бол түүнийхээ эх хувилбарыг нь олж авахыг хичээгээрэй. Тэгснээр харьцуулан унших, ойлгоход илүү хялбар. Эсвэл таны сонирхлыг татаад байсан ч орчуулагдаж гараагүй ном байвал өөрөө орчуулахыг зорьж яагаад болохгүй гэж?

8. Видео чат.

Бие биенээ сонсох төдийгүй харах боломжтой видео чатаар та өөрийн хүссэн хэнтэй ч хамаагүй холбогдоод хоорондоо ярилцаж болно. Эсвэл бүр англи хэл сурахыг хүссэн хэн нэгэн танихгүй хүн байж ч болно шүү дээ. Хоорондоо ярилцаж, өнөөдрийн ярилцах сэдэв хэмээн гаргаж, тэр дагуу санал бодлоо илэрхийлэн хуваалцсанаар та илүү ихийг сурна.

9. Өөрөө өөртэйгөө ярилцах.

Энэ таныг галзуу мэт харагдуулна гэж битгий бодоорой. Ямар нэгэн хичээлд бэлдэхдээ, эсвэл хүмүүсийн урд гарч ярихын өмнө та ганцаараа ярьж, бэлддэг бол энэ хамгийн сайн бэлтгэл болж чаддаг. Яг үүн шиг англи хэлээр өөрөө өөртэйгөө ярилцах нь чадварыг улам сайжруулна. Хэрэв та айхгүй бол бүр өөрийнхөө хоолойг бичээд авсан ч болно. Бага хэмжээний бичлэг хийж, утсаараа түүнийгээ үз. Тэгснээр өөрийгөө англиар хэр ярьж, яаж сонсогдож байгааг мэднэ. Яг л телевизийн шоун дээр хүмүүс хоорондоо ярилцдаг шиг төсөөлж болно.

Энэ мэтчилэн та зөвхөн өөрөөсөө шалтгаалах янз бүрийн аргаар англи хэлийг түүртэлгүй сурах боломжтой! 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.