Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Баримт хэвлэж өгөхгүй байгаа байгууллагыг 1800-1288 дугаарын утсанд мэдэгдээрэй

Энгийн утасны тарифаар үйлчилдэг 1800-1288 дугаарын утсанд холбогдож гомдол гаргахдаа баримт хэвлэж өгөхгүй байгаа газрын хаягийг заах нь чухал аж.


НӨАТ-ын баримт хэвлэж өгөхгүй байгаа газартай уншигч Та таарсан л биз дээ. НӨАТ-ын баримтаа өгөх учиртай ч цахим шуудангаар илгээе, дахин ирж аваарай гэх мэт олон л шалтгаан тоочиж байгаа нь анзаарагддаг. Зарим байгууллага НӨАТ-ын баримтаа хэвлэж өгдөг ч, сугалааны дугааргүй баримт хэвлээд өгчихснийг Та доорх зургаас харна уу. 

Тэгвэл НӨАТ-ын баримт хэвлэж өгөөгүй аж ахуйн нэгжид энгийн утасны тарифаар үйлчилдэг 1800-1288 дугаарын утсаар холбогдож, гомдол гаргаж болдог аж. Хамгийн гол нь баримт хэвлэж өгөөгүй тухайн байгууллагын хаягийг мэдэж байх шаардлагатай юм байна. Олон салбартай томоохон аж ахуйн нэгжийн хувьд, салбарын байршлыг мэдэж байх хэрэгтэй гэнэ. Гурав, дөрөвдүгээр хорооллын салбар гэх зэргээр гомдол гаргахдаа байршлыг заах ёстой ажээ. Байршил заасан тохиолдолд таны гомдлыг хүлээн авч, бүртгэх юм байна. 

Татварын байгууллага таны мэдээллийн дагуу НӨАТ-ын баримт хэвлэж өгөхгүй байгаа газарт шаардах бичиг хүргүүлэхээс эхлээд торгох хүртэл арга хэмжээ авдаг гэнэ. 

Та мөнөөх байгууллагаас НӨАТ-ын баримтаа авч, хохиролгүй болох хүсэлтэй бол гомдол гаргаж байх үедээ хэлэх учиртай гэнэ. Ийм хүсэлт гаргаагүй тохиолдолд татварын утсанд мэдээлсэн иргэний гомдлыг нууцалдаг аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (11)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэцэг 2020.07.18 172.69.252.151

Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаанд үйл ажиллагаа явуулж буй Хангай ресорт баримт өгөхгүйгээр зогсохгүй баримт хэвлэх посын машин ч алга. Байгалийн баялагаас өдөрт хэдэн саяын орлого олж байгаа байгууллага байна.

0 Хариулах


Зочин 2020.06.03 172.69.45.135

Танайх мэдээллийг нууцлах ёстой биздээ. Жижиг дэлгүүрүүд ихэвчлэн баримт өгөхгүй бн

0 Хариулах


батцэцэг 2020.05.20 172.69.252.137

сайн байна уу баянгол дүүрэг 16 хороо төв гандангын урд байдаг шашины эд зүйлсийн дэлгүүр өдөрт дунджаар 3-4 сая төгрөгийн борлуулалтай ажилладаг юм мөртлөө үйлчлүүлэгчдэд нөатын баримт өгдөггүй хэрүүл уруул хийж байж ганц нэг хүнд хааяа өгдөг энэ асуудлыг шийдэж өгөөрэй надаас тайлбар авна гэвэл хэцээ ч хамаагүй гэрч болно татвар нуун дарагдуулж байна

0 Хариулах


Зочин 2020.03.06 172.69.45.135

Сайн байна уу Завхан амйгийн Завханмандал суманд дэлгүүрүүд НӨТ-ийн баримтаа өгөхгүй тохиолдол их байна. ер нь бол өгдөггүй. асууж байж ганц хоёр дэлгүүр нь ууртай өгдөг. үүн дээр хяналт тавих хэрэгтэй байна. шийдэж өгнө үү.

0 Хариулах


Зочин 2020.03.06 172.69.45.135

сайн байна уу танайд явуулсан гомдлыг нууцлах ёстой биздээ. мэдээлэл нууцлаагүйгээс аж ахуй нэгжээс залгаж дарамтлаад байна. 1000Ү төгрөгний наймаа хийчээд юун нөт нэхээд байна гэх шиг юм ярьж дарамтлаад байна.

0 Хариулах


МӨӨГИЙ 2020.02.10 202.179.4.214

Аж ахуйн нэгж илгээгүй бол яах вэ 2019 онд 24 баримт илгээгүй гээд байх юм яах вэ

0 Хариулах


Алтангэрэл 2019.08.10 202.9.42.159

Нөт ийн буцаан олголтын 2% ийг дутуу бодоод байна. Ямар учиртай яаж бодоод байгаа юм бэ.жишээ нь 74.554.92 төг тушаасан 2% нь 988.37 төг гарсан байх юм. Яагаад????

0 Хариулах


Зочин 2019.05.28 66.181.185.90

БГД 7 хорооны эко констракшны 19-2, 23-2 дугаар байранд байрладаг 2 дэлгүүр нөат өгдөггүй содбаяр нэртэй дэлгүүр нь нэхүүлж байж өгдөг нөат нь э баримт дээр 2% ордоггүй зөвхөн сугалааны номер төдий байдаг. шалгаж өгнө үү!!!

0 Хариулах


Зочин 2020.04.14 172.69.33.236

Дэлгүүрүүдэд гэнэтийн шалгалт хийгдэж баймаар байна ер нь аль болохоор и баримтыг өгөхгүй байх талтай , мөн төмс хүнсний ногоо болон АПУ-гийн сүү тарганд НӨАТ-ийн баримт өгөхгүй байх захирамж гарсан гээд байх юм.

0 Хариулах


зочин 2019.04.21 202.9.45.14

СБД-ийн 10-р хорооны нутаг иргэд,жаргалант,35-р байрны подвальд байралдаг мах,гоо сайханы болон гэр ахуйн дэлгүүрүүдийг шалгаж өгнө үү и баримт өгөхгүй байна

0 Хариулах


Зочин 2019.03.03 202.9.42.147

бзд - сандэй плазагийн хажууд байдаг РС малл-ийн 1р давхарт IkEA дэлгүүр нээгдээд 4 сар болж байна касс баримт болон И Баримт өгөхгүй удаж байна . кассын машингүй худалдаа хийхээр ямарч баримт өгөхгүй байна анхааран ажиллана уу

0 Хариулах


sainaa 2019.01.08 139.5.216.111

1800-1288 ene utas chini hezeech awahgui utas bna sonin yumaa

0 Хариулах


Зочин 2023.02.10 202.9.40.135

1111 төвд мэдээлж болох байхаа энэ утас уулаасаа авдаггүйн бна лээ

0 Хариулах