Хайх зүйлээ бичнэ үү

мин

Оюутолгой төслийн ачаар “Рио тинто” төмрийн хүдрээс хамааралгүй болжээ

“Оюу толгой” компани энэ онд 130-160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унц баяжмал дахь алт олборлохоор төлөвлөж байна.


Уул уурхайн гигант, Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио тинто” компани Оюутолгой төслийн тусламжтайгаар төмрийн хүдрийн зах зээлээс хамаарахаа больж байгааг “Bloomberg” онцолжээ. “Рио тинто” компани өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан байна. Эндээс харахад, зэсийн баяжмалын гарц нь 2015 онтой харьцуулахад дөрвөн хувиар өссөн нь таамаглаж байсантай нь харьцуулахад тааруухан үзүүлэлт болсон байна. Гэхдээ зэсийн баяжмалын гарц таамаглаж байсан хэмжээнд хүрээгүйд АНУ дахь Кеннекотын ордын гарц тааруухан байсан нь голчилж нөлөөлжээ.

Оюутолгой төслийн хувьд өнгөрсөн онд зэсийн гарц нь 2015 онтой ойролцоо байжээ. Харин алтны гарц хоёр дахин буурсан байна. Тодорхой хэлбэл, 67500 тонн зэсийн баяжмал, 100 мянга 500 унц алт тус бүр гарган авчээ. 

“Оюу толгой” компани энэ онд 130-160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унц баяжмал дахь алт олборлохоор төлөвлөж байна. Ингэснээр "Оюутолгой” төслийн үйл ажиллагаа өнгөрсөн оны үзүүлэлтээ тогтвортой хадгална" гэж “Turquoise hill resources”-ийн гүйцэтгэх захирал Жеффри Тайгесен мэдэгдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
28
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.