Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

С.Ням-Очир зодог тайлж, томчууд бүдэрсэн жүдогийн УАШТ

66 кг-ын жингийн шилдгүүд болоx Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, дэлхийн аварга Г.Болдбаатар нар бүгд өвдөг шороодсон.


Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 40, эмэгтэй 25, багийн 5 дахь удаагийн УАШТ энэ сарын 16-17-нд СТО-д явагдлаа. Энэ тэмцээнээс улсын шигшээ багийг тодруулах байсан тул тамирчдын хувьд тун хариуцлагатай тэмцээн байсан. Олимп, дэлхийн медальтан олон алдартан зодоглосон УАШТ сенсаац дүүрэн явагдаж өнгөрлөө.


УАШТ-ий үеэр Монголын шилдэг жүдочдын нэг, Гавьяат тамирчин С.Ням-Очир их спортоос зодог тайлснаа албан ёсоор зарлалаа. С.Ням-Очир цаашдаа дасгалжуулагчийн ажилд хүч сорино гэдгээ мэдэгдсэн. Олимпийн хүрэл, ДАШТ-ий хүрэл медалиас гадна Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Их дуулга, Гран При бүх тэмцээний медаль түүнд бий.


УАШТ-ий +100 кг-ын жинд 24 бөх барилдсанаас 2008 оны олимпийн аварга Н.Түвшинбаяр анх удаагаа энэ жинд барилдаж, түрүүллээ. Аварга хүн аварга л байдаг юм байна.


“Рио 2016” наадамд 60 кг-ын жинд барилдсан Ц.Цогтбаатар жин ахиж, 73 кг-д барилдаад хүрэл медаль хүртлээ.


УАШТ-ий 66 кг-ын жингийн шилдгүүд болоx Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, дэлхийн аварга Г.Болдбаатар нар бүгд өвдөг шороодсон. Энэ жинд Г.Хэрлэн түрүүлжээ.


Хамгийн олон бөх хүч үзсэн 60 кг-ын жинд мөн сенсаац. Гол фаворит дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин ялагдаж, 20 настай залуу тамирчин Ж.Амарболд шинэ аваргаар тодорлоо.


УАШТ-ийг IJF-ийн олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнидка, ОХУ-ын Владимир Востриков нар дэнсэллээ.


М.Уранцэцэг, Д.Сумьяа нар ялагдашгүй хэвээр.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
47
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.