Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Архи, пиво уухгүй 7 ХОНОГ болоход таны биед шууд мэдрэгдэх 8 ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ

Та магадгүй шөнө оройн цагаар ганц хундага вино эсвэл шил шар айраг уучихдаг байсан байж болох. Яваандаа магадгүй хоёр бүр гурван хундага болон нэмэгдэж, өөрийн эрхгүй илүү их хэрэглээд байгаагаа гайхаж байсан байх. Харин энэ удаад согтууруулах ундаа хэрэглэхээ больвол таны биед гарч эхлэх өөрчлөлтүүдийн тухай мэдээлэл хүргэе.


Та магадгүй шөнө оройн цагаар ганц хундага вино эсвэл шар айраг уучихдаг байсан байж болох. Яваандаа магадгүй хоёр бүр гурван хундага болон нэмэгдэж, өөрийн эрхгүй илүү их хэрэглээд байгаагаа гайхаж байсан уу? 

Бид согтууруулах ундаа хэрэглэхээ больвол таны биед гарч эхлэх өөрчлөлтүүдийн тухай мэдээлэл хүргэе.

1. Илүү амар тайван унтана.

Нийт 27 судалгааны үр дүнг нэгтгэн үзвэл, согтууруулах ундаа хэрэглэвэл эхэндээ илүү хурдан, бат бөх нойрсдог боловч яваандаа өглөө болон өдөр хүний биеийг хямрааж, амрах гэхээсээ илүү байнгын тав тухгүй байдалд оруулдаг байна. Уухаа болиход эхэндээ хэд хэдэн шөнө хөрвөөж, хэцүүхэн байх хэдий ч согтууруулах ундаа уухаа больсноор тун удалгүй та илүү эрүүл, бат бөх амарч, маргаашийн эрч хүч нөхөгдөн, илүү сэргэг байх болно.

2. Та орой цагаар илүү бага иднэ.

Америкийн эрүүл мэндийн сэтгүүл дээр нийтлэгдсэн нэгэн судалгаан дээр согтууруулах ундаа хүнийг байж болох хэмжээнээс илүү их идэхэд хүргэдэг гэжээ. Согтууруулах ундаа хүний зарим мэдрэхүйг хурцалж, түүний үр дүнд хүний идэх хүсэл барагддаггүй байна. Үүнээс болж хүн хэтрүүлэн идэх, ходоод гэдэсний хямралд өртөх аюулд ордог байна.

3. Амтлах мэдрэхүй сэргэнэ.

Хэрэв согтууруулах ундааг больж чадвал та оронд нь илүү сайхан амтуудыг мэдэрч эхлэх болно. Зүгээр л иддэг байсан чихэр хүртэл илүү содон амттай санагдаж, шинэ сайхан амтуудыг мэдэрснээр та илүү аз жаргалтай болох болно.

4. Та илүүдэл жингээсээ сална.

Согтууруулах ундаанд таны төсөөлж ч байгаагүй их хэмжээний калори агуулагддаг байна. Нэг хундага маргарита 300 болон түүнээс дээш калори агуулдаг. Түүгээр ч барахгүй тэр чигтээ сахар. Үүнээс гадна маш олон төрлийн уух зүйлс байдаг ба бүгдэд нь их бага хэмжээний калори агуулагдаж байдаг. Хэрэв та уухгүй байж чадвал биед хуримтлагдах илүүдэл жингээс амархан салах боломжтой!

5. Өнгөлөг, сайхан арьс.

Уух тусам арьс тань хуурайшиж, та илүү цангаж эхлэх болно. Учир нь архи шээс ихээр хөөдөг учир та шингэнээ хурдан алдаж эхлэнэ гэсэн үг. Та уухаа болиод хэдхэн хоноход л арьс тань ямар сайхан болж байгааг мэдэрч эхлэнэ. Хамар болон хацрын улайлт бүдгэрч, хуурайшсан арьс илүү өнгө орон гэрэлтэнэ.

6. Та илүү их мөнгөтэй болно.

Коктейль, дарс, шар айраг гээд бүгд л мөнгө ихээр зарлагаддаг. Гэр бүл, эрүүл мэнд, өөр бусад зүйлд зарцуулж болох байсан мөнгийг уух юманд үрж эхэлснээр санхүүгийн байдал хэцүү болж, хямралд орох өндөр магадлалтай. Та оронд нь өөр юм авч, өөр зүйлд зарцуул. Таны түрийвч илүү зузаан байхын хажуугаар эрүүл мэнд, сэтгэл санаа ч мөн илүү өөдрөг байх болно.

7. Бусад ууж байгаа хүмүүсийг хараад атаархах мэдрэмж төрнө. Гэхдээ...

Эргэн тойрны бусад хүмүүс согтууруулах ундаа хэрэглэн, наргиж цэнгэхийг хараад танд эхэндээ хэцүү байх нь гарцаагүй. Нэг ёсны шалгуур л гэсэн үг. Гэхдээ шалгалтыг давж чадвал тэнцдэг шиг та тэр хүнд үеийг давчих л юм бол цаашид өөртөө итгэлтэй, өөрөө бахархах мэдрэмж төрөх болно. Бас бусад хүмүүстэй харилцаа илүү сайжирч, бусдын итгэлийг олж эхэлнэ.

8. Хорт хавдар тусах эрсдэл буурна.

Америкийн хорт хавдарын институт согтууруулах ундаа нь ам, элэг, хөх, гэдэс, шулуун гэдэсний хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдг болохыг тогтоожээ. Уух тусам эрсдэл улам нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ нөгөө талаар согтууруулах ундааг гэнэт болих нь зүрхний шигдээс, цус харвалт, чихрийн шижингийн эрсдлийг нэмэгдүүлэх магадлалтай. Тиймээс та уух хэмжээгээ огцом биш бага багаар багасгаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
4
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.