Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Рэйн, Ким Тэ Хи нар маргааш гэрлэнэ

Тэд таван жил үерхжээ.


БНСУ-ын алдарт дуучин Чон Жи Ху / Rain / болон жүжигчин Ким Тэ Хи нар маргааш буюу энэ сарын 19-нд хуримаа хийхээр болжээ. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч нь уржигдар албан ёсоор мэдэгдсэн байна. Дуучин залуу инстаграмм хуудсандаа “Би сайн нөхөр, сайн өрхийн тэргүүн байх болно. Тэр минь хүнд хэцүү цагт болон аз жаргалтай мөч бүрт минь хэзээд дэргэд минь байж, үргэлж миний талд зогсож, бүхий л зүйлд сэтгэл зүрхээ зориулж чадсан” гэж бичжээ. 

Өдгөө 35 настай дуучин, жүжигчин Рэйн, 37 настай жүжигчин Ким Тэ Хи нар таван жилийн турш үерхсэн бөгөөд тэд гэр бүл болон дотны хүмүүсийн цомхон хүрээнд хуримлахаар болсон аж. 

Хосууд 2011 онд олон ангит киноны зураг авалтын үеэр танилцаж, 2012 оны намраас үерхэж эхэлсэн байна. Бид Рэйн-г “Миний байшин”, Ким Тэ Хи-г “Харвардад учирсан хоёр” олон ангит киноны гол дүрийн жүжигчин гэдгээр нь сайн мэднэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
24
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.