Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хятад лууг хазаарлалаа

“Тяньцзинь Цюаньцзянь” баг “Монако”-гаас Радамель Фалькаог авах гэж байснаа больсон.


Хятадын хөлбөмбөгийн лигийн багууд энэ өвлийн наймааны цонхоор Бразилийн Оскар, Аргентиний Тевес нарын алдартнуудыг худалдан авч, “Челси” багийн довтлогч Диего Коста дараагийн бараа болон, ээлжээ хүлээн зогсож байлаа. Хөлбөмбөгчид багийн эздээ цалин нэмэхгүй бол Хятад явлаа хэмээн айлгадаг болж, Европын том багууд ч оддоо хятад луунд алдахгүйн тулд аргадаж гуйдаг болоод байв. Азаар энэ үед Хятадын хөлбөмбөгийн лигиэс гадаад тоглогчдын тоонд хязгаарлалт тавьж, өмнөд хөршийн баян багуудыг хазаарлан тогтоож өглөө.


Хятадын лигт 4+1 буюу талбай дээр нэгэн зэрэг 4 гадаад тоглогч, Азийн орны 1 хөлбөмбөгч хамт гарч болно гэсэн дүрэмтэй байлаа. Харин шинэ дүрмээр талбайд дээд тал нь 3 гадаад тоглогч гарч болно. Сэлгээний суудалд 2 легионер байж болох бөгөөд тэднийг зөвхөн гадаад тоглогчийн оронд л гаргана. Хятад хөлбөмбөгчийн оронд гадаад тоглогч сэлгээгээр гарч болохгүй болжээ. Мөн шинэ дүрмэнд багууд тоглолтын мэдүүлэгт 23-аас доош насны 2 тоглогч заавал оруулах ёстой. Тэдний нэг нь эхний минутаас талбайд гарах ёстой гэж заасан байна.


Шинэ дүрэм багийн эздийн дургүйцлийг хүргэсэн. Лигийн тэмцээн эхлэхээс 40 хоногийн өмнө гарсан гэнэтийн энэ шийдвэр олон багийн хувьд цохилт болсон юм. Учир нь багууд хуучин 4+1 системд тохируулан, гадаад тоглогчдоо худалдан аваад байлаа. Легионер гэдэг ойлголтод Азийн орнуудын хөлбөмбөгчид хамрагдахгүй хөнгөлөлт эдэлдэг байсан тул баг болгон Өмнөд Солонгос, Австралиас тоглогч авсан байв. Одоо Хятадад 12 солонгос, 6 австрали, 3 узбек тоглогч байна. Гэтэл тэд шинэ дүрмээр гадаад тоглогчийн тоонд орох болсон тул тэднийгээ яах нь багийн эздийн толгойны өвчин болж байгаа юм. Наймааны цонх хаагдтал зарж чадахгүй бол зун болтол хагас жилийн хугацаанд цалин өгөөд суулгахаас өөр арга байхгүй. “Тяньцзинь Цюаньцзянь” баг “Монако”-гаас Радамель Фалькаог авах гэж байснаа больсон бол Диего Костагийн төлөө 30 сая еврогийн санал тавьсан Хятадын багууд ч хэлэлцээгээ зогсоожээ. Од тоглогчдод маш өндөр цалингийн санал тавин, “урвуулж” байсан Хятадын лигийн үлгэр ингээд төгсгөл болж магадгүй боллоо. Учир нь Хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөгчдийн цалин, худалдаа наймаанд хязгаарлалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
6
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.