Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Англи хэлний чадвараа дээшлүүлэхэд тань туслах 8 СОНИРХОЛТОЙ кино

Сонирхолтой кино үзэх нь англи хэлний сонсголын чадвараа дээшлүүлж, үгийн сангаа нэмэх хамгийн шалгарсан арга билээ.


Та хэл сурах гэж хэдэн арван ном сөхөж, хүнд бэрх дүрэм, дасгал ажилласаар залхаж байна уу? Тэгвэл тэр бүгдээс хэсэг завсарлага аваад илүү сонирхолтой, зугаатай аргаар хэлний чадвараа дээшлүүлэх гээд үзээрэй. Холливудын сонирхолтой кинонуудыг үзэх нь англи хэлний сонсголын чадвараа дээшлүүлж, үгийн сангаа нэмэх хамгийн шалгарсан арга билээ.

Киногоор дамжуулан хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарах зүйлс:

  • Мэддэг киногоо сонгож үзэх
  • Киногоо англи хадмалтай үзэх
  • Эхний ээлжинд ойлгоход амархан кино сонгох
  • Киноныхоо дундуур завсарлага авах
  • Анхааралтай сонсож, ойлгоогүйгээ дахин давтаж сонсох
  • Дуртай төрөл жанрын киног сонгох
  • Зөвхөн нэг орны кинонуудыг үзэх
  • Найз нөхөдтэйгээ хамт үзэх
  • Киноны тэмдэглэл хөтлөх

1.“The Social Network” (2010)

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагчдийн сонирхолтой түүхийг харуулсан энэхүү киноны зохиолыг Аарон Соркин бичсэн. Тэр бол киног үзэх урамтай болгодог бодитой харилцан яриа, хөгжилтэй мөртүүд бичихдээ мэргэшсэн нэгэн юм. Тиймээс киноны яриа, үйл явдлыг ойлгоход тун амархан. Мөн мэдээж фэйсбүүкийг мэдэхгүй хэн байх билээ. Өөрт ойр сэдэвтэй, энгийн бөгөөд сонирхолтой хэллэгтэй эл кино танд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд гарцаагүй туслаж чадна.

2. “The Hangover” (2009)

Хуримын өмнөх гоонь эрийн үдэшлэгт явсан дөрвөн залуугийн тухай өгүүлэх эл инээдмийн кино нь галзуу адал явдал, элэг хөшөөм явдлаар дүүрэн. Тиймээс киноны туршид та огт уйдахгүй. Бүх үйл явдал нь ойлгомжтой, дүр хоорондын яриа нь тун энгийн. Гол дүрийн залуус өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг үгсийг ашигладаг болохоор Америк хар яриа сурахад тань туслах болно. АНУ-руу явахаар төлөвлөж буй хүмүүст хамгийн хэрэгтэй кино гэж хэлж болно.

3. “The Hunger Games” (2012)

Энэ бол үйл явдал, үзэгдлийг дээд зэргээр ашигласан кино. Хэрвээ та дүрүүдийн харилцан ярианаас нь ямар нэг зүйл ойлгохгүй байлаа ч үйл явдал бүгдийг тайлбарлаад өгөх болно. Дүрүүд Хойд Америк аялагаар тийм ч хурдан ярьдаггүй тул ойлгоход тийм ч их бэрхшээл гарахгүй болов уу. Энэ кинонд экшн, романс, комеди гээд бүх элементийг агуулсан учир хүн бүрт таалагдах нь гарцаагүй.

4. “Toy Story” (1995)

“Toy Story” төрлийн хүүхэлдэйн кинонууд бага насны хүүхдүүдэд зориулагдсан байдаг болохоор үгийн сан, үйл явдлыг ойлгоход төвөггүй байдаг. Гэхдээ найруулагч энэ киног хүүхэд төдийгүй бүх насныханд сонирхолтой байхаар хийсэн тул хэлний дасгал хийнгээ үзэхэд илүүдэхгүй.

5. “Cast Away” (2000)

Энэ кинон дахь дийлэнх яриа нь монолог буюу ганц хүний яриа байдаг. Тийм учраас дүр хоорондын харилцаа, ойлголцол зэрэг толгой эргүүлэм зүйл байхгүй. Тэгэхээр ойлгоход илүү хялбар гэсэн үг. Мөн гол дүрийн жүжигчин Том Хэнкс цэвэрхэн дуудлага, тогтуун яриатай тул англи хэл анхлан суралцагчдад яг тохирсон гэж хэлж болно.

6. “500 Days of Summer” (2009)

Саамр Финн гэх бүсгүйг сэтгэлдээ тээсэн Томын 500 өдрийг өгүүлэх энэ кино “Энэ бол хайрын түүх биш” хэмээн эхэлнэ. Хайр сэтгэл, харилцааны тухай дүрслэхдээ зохиолч нэг хүний өцгөөс тун энгийн англи хэлний бүтэц, өгүүлбэрийг ашиглан бүтээсэн. Энэ байдаг л нэг хайрын түүх биш болохоор эхлэлээсээ л үзэгчдийн анхаарлыг татах нь гарцаагүй.

7. “Twilight” (2008)

Цус сорогч залуу болоод энгийн нэгэн бүсгүйн энэхүү хайр дурлалын түүхийг хамгийн муу хайрын түүх гэж ярих хүмүүс байдаг. Гэхдээ энэ бол англи хэлээ сайжруулахад хамгийн тохиромжтой кинонуудын нэг яах аргагүй мөн. Дүрүүдийн яриа, дуудлага тун цэвэрхэн, ойлгоход амархан. Хэрвээ зохиолыг нь уншсан бол танд бүр илүү ойр байж ч мэдэх юм.

8. “The Break-up” (2006)

Энэ кино олон нөхцөл байдалд хэрэглэгдэж болох өдөр тутмын яриагаар дүүрэн. Хосуудын салалтын тухай эл киноноос та үерхэж байгаа хүнтэйгээ харилцахдаа ашиглаж болох үгсээс гадна маргаан, үйл ойлголцолд ашиглагддаг үгсийг ч сурах болно. Инээдмийн өнгө аястай болохоор ойлгоход хялбар.

Эх сурвалж: Fluentu.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
11 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
11 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
15
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.