Хайх зүйлээ бичнэ үү

мин

Бодибилдингийн аваргын бие сүмо болон өөрчлөгдсөн нь

Хатуу дохён дээр унахад булчинтай нь гэмтэж, харин өөхтэй тарган нь зүгээр үлдэнэ.


Санданмэд барилдаж байгаа Такасаго дэвжээний залуу бөх Асаямабана 2015 онд мэргэжлийн сүмод элсэж байхдаа Бүх Японы бодибилдингийн аварга тамирчин гэдгээрээ олны анхаарлыг татаж байсан бөх. Булчинлаг хүдэр бие нь сүмочдын дунд ялгарч харагдан, бөх сонирхогчид түүнийг хэрхэн барилдах бол хэмээн анхаарч байсан. Тэр цагаас хойш хоёр жил өнгөрчээ. Одоо түүнийг харсан хүн бодибилдингийн аварга гэж танихгүй болтол бие хаа нь өөрчлөгдсөн байна. Бялдаржуулах урлагаар хичээллэж байх үедээ 9 хувь байсан бие дэх өөхний хэмжээ хэдийнэ 25 хувь болон нэмэгдэж, 138 кг жинтэй “бүдүүн” залуу болон хувирчээ. Яагаад тэр билээ?


Бялдаржуулах урлагаар хичээллэн, мандаж явсан Асаямабанаг Такасаго дэвжээний ивээн тэтгэгчид сүмод урвуулсан. Яагаад мэргэжлийн сүмод орох болсон талаараа тэрбээр “Бодибилдингийн тамирчдын бие хаа сүмод тохирохгүй гэсэн яриаг няцаах хүсэл байсан. Мөн сүмо бөх бялдаржуулах урлагийг бодвол мөнгө их олдог учраас сүмоч болохоор шийдсэн” гэж ярьж байлаа. Өөртөө итгэлтэй, булчин шөрмөсөөрөө бахархсан залуу мэргэжлийн сүмод ортол бодит байдал бодсоноос нь огт өөр байлаа. Бараг булчингүй, тарган залууст шидүүлээд, түлхүүлээд ялагдаад байсан тул итгэл нь ч унтарлаа. Ингээд бодибилдингийн булчинлаг биеэ сүмочдын бие болгон хувиргах ажилд ханцуй шамлан оржээ. Штанг өргөж, хүчний дасгал хийхээ болив. Хатуу дохён дээр унахад булчинтай нь гэмтэж, харин өөхтэй тарган нь зүгээр үлдэнэ. Сүмочид тарган байдгийн нэг нууц энэ. Олон жил хөдөлмөрлөж байж “бүтээсэн” булчинлаг сайхан биеэ хаяж, бусдынхаа нэгэн адил таргалж эхэллээ. Энэ бүхний үр дүн гарч, өнгөрсөн Кюүшюү башёд цагтаа дээд зиндаанд барилдаж байсан Масүноямаг ялан, жониданд түрүүлсэн байна. Энэ тэмцээнээс санданмэд барилдаж, сүмоч биетэй болсны ашиг тус гарч эхэллээ. Түүний зорилго Шёохозан шиг биетэй болох гэнэ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
40
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.