Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Судалгаа: Монголчуудын 99 хувь нь D витамины ГҮН ДУТАГДАЛТАЙ

D витамины тухай таны заавал мэдэх ёстой 8 зүйл


Манай цахим хуудас долоо хоног бүрийн лхагва гарагт “Бриллиант” эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөө хүргэхээр боллоо. Энэ удаа бид D витамины талаарх зөвлөгөө хүргэж байна. 

1. 

Монголчуудын 99 хувь нь D витамины ГҮН дутагталтай /Д.Ганмаа нарын судалгаа/. Цусан дахь хэвийн хэмжээ нь 30-100 нг/мл. Гэтэл судалгаагаар монголчуудад дундаж нь 8-10 нг/мл байдаг аж. Иймээс заавал шинжилгээ өгч тодорхойлуулахыг зөвлөж байна.

2.

D витамин нь дархлаа тогтоох, харшлын урвалыг зохицуулах, кальци, фосфорын солилцоо,тэнцвэрийг хадгалах зэрэг хүний биед маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас D витамин дутагдвал, эсвэл илүүдвэл ясны сийрэгжилттэй болох, халдварт өртөмтгий байх, дархлаа сулрах, харшлын гаралтай өвчний шинж тэмдэг идэвхижих нөлөөтэй. Мөн чихрийн шижин, рахит, даралт ихдэлт, архаг судасны үрэвсэл, вирусийн гаралтай амьсгалын замын өвчин, сүрьеэ, арьсны эмгэг зэрэг маш олон өвчин үүсэх нөхцөл бүрддэгийг анхаараарай.

3.

Хэдийгээр D витаминыг нарнаас авч болох ч зун хангалттай авч чаддаггүй. Тиймээс аль болох D витаминаар баялаг хоол хүнс хэрэглээрэй.

4.

Загас, өндөг, баяжуулсан сүү, загасны тос нь D витамин хамгийн ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн юм. Та эдгээр бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэж болох юм.

5.

D витаминыг хэтрүүлэн хэрэглэвэл хордлого үүсэхийн зэрэгцээ цусан дахь кальци, фосфорын хэмжээ хэт ихсэж хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, биеийн ерөнхий байдал сулрах, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх зэрэг цочмог хордлогын шинжүүд илэрч эхэлдэг. Хэрвээ таны шинжилгээний хариу өөрчлөлттэй байвал мэргэжлийн эмчид хандаарай.

6. 

D витамины хагас задралын хугацаа 14 хоног орчим байдаг аж. Энэ нь биеэс 14 хоногийн дараа гэхэд алга болно гэсэн үг. D витаминыг нэг удаа уугаад нэмэргүй тул тогтмол уух ёстойг анхаарна уу.

7.

Нарнаас D витаминаа нөхөх боломжтой учир зуны улиралд наранд биеэ шарах нь чухал. Гэхдээ наршихаас сэргийлэхээ мартуузай. 

8.

Хөхний сүүнд энэхүү витамин нь маш бага хэмжээгээр агуулагддаг учраас нярай хүүхдэд эмчийн зөвлөсний дагуу заавал нэмэлтээр уулгах хэрэгтэй. 

Хэрвээ та “Бриллиант” эмнэлэгтэй холбогдохыг хүсвэл фэйсбүүк, твиттер дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.29
Эрүүл хийгээд амттай өглөөний цай
2
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
3
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.