Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Зүгээр сууж байгаад мөнгө өсгөх боломж буюу 19 хувьчлалд Та яаж оролцох вэ?

Ирэх жилүүдэд төрийн өмчит 19 аж ахуйн нэгжийг хувьчлах товтой. Өмч хувьчлалын энэхүү давлагааг “алт” болгох зөвлөгөөг мэргэжилтнүүд танд өгч байна.


Ирэх жилүүдэд төрийн өмчит 19 аж ахуйн нэгжийг хувьчлах товтой. Та бидний нэрлэж заншсан цэнхэр болон ягаан тасалбараа хувьчлалын үед овжин ашигласан, цөөн тооны ухаалаг хүн өдгөө шинэ Монголын баячуудыг өнгөлж буйг бид мэднэ. Харин боломжоо ашиглаж чадаагүй, ашигласан ч үр шимийг нь хүртээгүй 250 мянган хүн байгаа тухайг “Ард секюритиз” компаниас мэдээлсэн юм. Тиймээс тус компани “Хөрөнгө оруулалтаа амилуулах аян” зохион байгуулж байгаа аж. 


Цэнхэр, ягаан тасалбар гэж юу вэ? 

Таны зургаас харж буй, монголчуудын ЦЭНХЭР гэж өнгөөр нь нэрлэсэн тасалбар нь 1991 онд 7000 төгрөгийн үнэтэй байжээ. Харьцуулахад, тухайн үед бөөрөнхий АТАР ТАЛХ ХОЁР ТӨГРӨГИЙН үнэтэй байсан мэдээлэл Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд бий.  Та буруу уншаагүй ээ, талх хоёр төгрөгөөр авдаг байж. 

Тухайн үед улс өөрийн мэдлийн 476 үйлдвэрийг хувьчлахаар зэхэж, нийт үнэлгээг нь гаргасан байна. Үүнийг тухайн үеийн 1.9 сая иргэнд хуваахад, нэг хүнд 7000 төгрөг ногдсон гэнэ. Ингээд иргэдэд 7000 төгрөгийн үнэ бүхий тасалбар буюу үндсэн нэршил нь чек тарааж, мөнөөхөөр дамжуулж, улсын үйлдвэрийн хувьцаа худалдан авах боломж олгожээ. Үйлдвэрүүдийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 100 төгрөг буюу 70 ширхэг хувьцаа худалдан авах боломж бүрдсэн аж. 

Харин Ягаан тасалбарын хувьд үйлчилгээний газрыг хувьчлах зорилготойгоор гаргасан үнэт цаас юм. Нэг ягаан тасалбар 3000 төгрөгийн үнэтэй байв. 

Цэнхэр, ягаан тасалбар одоо ч танд бий эсэхийг хэрхэн шалгах талаар дэлгэрнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх бичлэгийг үзнэ үү. 

Тэгвэл Атар талх хоёр төгрөгийн үнэтэй байсан тэр үед өмч хувьчлалаар цэнхэр, ягаан тасалбар авч, томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьцаа эзэмшигч болсон 250 мянга орчим иргэн ногдол ашиг болон ногдол хувиа хөдөлгөөнд оруулалгүй өнөөдрийг хүрсэн тухай “Ард секюритиз” үнэт цаасны компаниас мэдээлж байна. Иргэдийн хөрөнгийн төвлөрөл өдгөө найман тэрбум орчим төгрөг болсон буюу энэ хэмжээний мөнгө зах зээлд эргэлтэд орохгүй байгаа гэсэн үг. 

Найман тэрбум төгрөгийн эзэн монгол хүн Та энэ мөнгөө ирэх жилүүдэд болох өмч хувьчлалын давлагаанд оруулж, амилуулах ч боломж бий болжээ. 

"Монгол шуудан" компанийн хувьчлал нь ээлжит давлагааны ердөө жижиг долгион

Ирэх жилүүдэд өмч хувьчлалын ээлжит давлагаа болно. Үүний эхлэл нь өнгөрсөн онд болсон “Монгол шуудан” компанийн 34 хувийн хувьчлал байжээ. 

УИХ-аас баталсан тогтоолын хүрээнд дулааны цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд гэх зэргээр төрийн өмчит 20 аж ахуйн нэгжийг хувьчлахаар 2015 оны 70 дугаартай тогтоолд тэмдэглэсний нэгийг монголчууд хувьчилж авсан нь энэ. 

УИХ-ын 2015 оны 70 дугаартай тогтоолд тэмдэглэсэн, хувьчлалд орох төрийн өмчит компаниудын жагсаалт:

1. “Дулааны цахилгаан станц-4” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргана. 

2. “Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргана. 

3. “Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргана.

4. “Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргана. 

5. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргана.

6. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах.

7. “Диспетчерийн үндэсний төв” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн захиалгыг үндэслэн диспетчерийн зохицуулалт хийх арилжааны оператор компани болгон өөрчлөн зохион байгуулах.

8. “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх.

9. “Багануур” хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 51 хувьд байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх.

10. “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангах.

11. “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанид сувиллын лавлагаа, судалгааны үйл ажиллагааг нэмж хариуцуулан зохион байгуулж, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах.

12 “Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах.

13. “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх хэмжээнд, түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэн хувьчлах.

14. “Авто импекс” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааны доод үнэ дээр Сангийн яаманд төлөх төлбөрийг нэмж нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах.

15. “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах.  

“Монгол шуудан” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах. 

16. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг БНСУ-ын “Корей Телеком” компанид худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдах.

17. “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах.

18.“Төрийн банк” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг арилжих;

19. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг хувьчлах.

20.“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах.

(УИХ-ын 2015 оны 70 дугаартай тогтоолтой бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД дарна уу) 

Хамгийн гол нь энэ хувьчлалд иргэн Та ч оролцох боломжтой. Яаж гэж гайхширч байвал энэ сарын 16-21-ний өдрүүдэд болж буй “Хөрөнгө оруулалтаа амилуулах аян”-д нэгдээрэй. Энэхүү аянд нэгдэж мэргэжлийн тоглогчидтой нэг дор уулзаж, хувьчлалд хэрхэн оролцох дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Түүнчлэн тус аянд оролцсоноор:

- Цэнхэр, ягаан тасалбарын болон бусад дансаа шүүлгэж, хуримтлагдсан ногдол ашгаа авах

- Эзэмшиж буй хувьцаагаа захиран зарцуулах, хөдөлгөөнд оруулах 

- Үнэт цаасны брокерийн үйлчилгээ авах 

- Хувьцаат компаниудын талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. 

Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбоо бариарай

11-321899, 7707-8080, 96025445, 95050585, 88090729 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
21
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.