Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

АНУ-ын Мянганы сорилын корпорацийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлнэ

Ерөнхий сайд АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галттай уулзав.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон “Поларис ассет корпораци” /Polaris Asset Corporation/, “Женерал Электрик” /General Electric/, “Ж.П. Морган” /J.P. Morgan/ компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Женифер Зимдал Галт, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн орчинд Монгол Улсын Засгийн газарт бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын засгийн газар болон ОУВС-гийн хооронд хийгдэж буй яриа хэлэлцээрт амжилт хүсч, АНУ-ын мянганы сорилын корпорацийн хоёр дахь компакт төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

“Женерал Электрик” компанийн хувьд “Ж.П. Морган” компанийн санхүүжилттэйгээр Монгол Улсын “Эрдэнэс Монгол” компанитай хамтран түүхий нүүрснээс шингэн түлш болон дайвар бүтээгдэхүүн гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг болон бие даасан байдлыг хангах, Улаанбаатарын утааг бууруулахад бодитой дэмжлэг болох, шатахууны импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд халах, ингэснээр долларын гадагшлах урсгалыг хумих, төслийг хэрэгжүүлж дуусахад үйлдвэр Монголдоо үлдэх зэргээр улсын эдийн засагт болон иргэдийн амьдралд олон эерэг ач холбогдолтойг төслийн багийнхан онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төслийг хэрэгжүүлэгч тал нь санхүүжүүлэгчээ олоод хамт явж байгаа ийм төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн  хамгийн гол нь хугацаа алдахгүйгээр ажлаа эхлэх, хийх хэрэгтэй, хийнэ гэж хэлээд алга болдог, сунжирдаг төсөл олон бий, тэдний нэг болж болохгүйг анхаарууллаа. Мөн “Монгол бол  өнөөдөр л  эдийн засгийн хүндрэлтэй байгаа болохоос ирээдүй нь өөдрөг, эдийн засаг нь маш өндөр хэмжээнд хүрч өсөх нь тодорхой орон. Тийм учраас та бүхэн зах зээл, төслийн гол түүхий эд, манай улсын ирээдүйг бодсон ч, оновчтой, эрсдэлгүй төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно” гэлээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
48
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.