Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бүс нутгийг хөгжүүлэх ложистикийн төв ирэх оноос ашиглалтад орно

АХБ-наас 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлжээ.


Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байна. Ложистикийн төвийн барилга угсралтын ажил 2018-2019 онд хэрэгжиж дуусна.


 
Энэхүү төсөл хэрэгжиж ложистикийн төв баригдсанаар Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн Газар энэхүү төслийг санхүүжүүлэх зорилгоор АХБ-тай санхүүжилтийн гэрээ байгуулсан бөгөөд тус төслийн нийт төсөвт өртгийн 60 гаруй хувь буюу 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг АХБ-ны санхүүжилтээр шийдвэрлэсэн болно.

Уг  төсөл нь нийт 128 га талбайг хамрах бөгөөд чингэлэгийн, хүнд даацын, агуулахын гэсэн 3 бүстэй байхаар төлөвлөгдсөн ба 50 болон 70 тн даацтай гүүрэн кран, механизмын засварын төв, өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.5 км орчим төмөр зам, ложистикийн төв руу орох гарах төмөр замтай 2 түвшинд огтлолцох хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой гүүрэн байгууламж, 1.6 км авто зам тус тус барихаар төлөвлөжээ.

Тус ложистикийн төв нь баригдсанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн салбарын том оврын тоног төхөөрөмж болон манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн боломж нээгдэж буй. Энэ нь Монгол Улс төдийгүй бүс нутаг дахь тээврийн коридоруудтай манай улсын орц, гарц өрсөлдөх таатай боломжийг бүрдүүлэх юм байна.
 
Өнөөдрийг хүртэл Ложистикийн төвийн барилга угсралтын ажил тодорхой үе шаттай хэрэгжиж ирсэн бөгөөд одоогийн байдлаар ложистикийн төвийн үйл ажиллагаанд 11.729.247.546.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий 3.6 км цэвэр усны шугамын ажил, Төмөр замтай 2 түвшинд огтлолцох гүүрэн байгууламж, 1.6 км авто замын барилга угсралтын ажил, 4.15 км гадна холбоо интернетийн шилэн кабель суурилуулах ажил, Гадна цахилгаан хангамжийн 110кВ ЦДАШ, дэд станцын өргөтгөл, дэд станцын барилга угсралтын ажил зэрэг ажлуудыг дотоодын гүйцэтгэгч 9 компани хийж гүйцэтгээд байна.
 
Төслийн хүрээнд Замын-Үүд боомтын хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээврийн терминалын аж ахуй, ложистикийн үйлчилгээг бий болгоно. Мөн авто замаас авто зам руу, авто замаас төмөр зам руу болон төмөр замаас авто зам руу ачих, төмөр замын шилжүүлэн ачилтад зориулсан тоног төхөөрөмж, менежментийн системийг нэвтрүүлэх зэрэг терминал ложистикийн байгууламжийг барьж байгуулах юм.

АХБ-ны зээлээс санхүүжигдэж буй үндсэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчээр “China Railway 21 Bureau Group” компани шалгарч, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулан барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. Барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөх компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, сонгон шалгаруулалт явуулсны дүнд “Сүсонг инженеринг” компани шалгарч, өнгөрөгч зургаадугаар сарын 24-нд Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулж, барилгын талбар дээр ажлаа эхлүүлээд байна.
 
2016 оны байдлаар Ложистикийн төвийн өргөн болон нарийн царигийн төмөр замын далангийн ажил, төвийн үйл ажиллагаа явуулах зам, талбай, зогсоолын газар шорооны ажил бараг дууссан ба энэ онд зам, талбайн хучилтын ажил, барилга байгууламжийн угсралтын ажил, төмөр замын үе угсралт, суурилуулалтын ажлууд тус тус хийгдэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
40
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.