Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Анхаар: НӨАТ-ын урамшуулал авахын тулд мэдээллээ бүрэн гүйцэд бөглөөрэй

Иргэн таны мэдээлэл ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай.


Иргэд 2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа энэ оны эхний улиралд багтаан авах юм. Гэхдээ НӨАТ-ын урамшууллаа авахын тулд иргэн таны мэдээлэл ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай. Иймд иргэн Та буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу орж шалгаарай.

НЭГ

Таны мэдээлэл бүрэн баталгаажсан бол цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Мэдээлэл” сануулга гарч ирнэ. Энэ тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажсан бөгөөд урамшуулал авахад бэлтгэл хангагдсан гэж ойлгоно.

ХОЁР

Харин ebarimt.mn цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Анхааруулга” сануулгууд гарч ирсэн тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажаагүй, урамшуулал авах бэлтгэл хангагдаагүй байгаа бөгөөд та мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.

ГУРАВ

Та мэдээллээ үнэн зөв оруулахын тулд:

EBARIMT.MN - ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - ДАНС - ТОХИРУУЛАХ   дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу.    Хэрэв Та код, нууц үгээ мартсан бол ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу!”  дарааллаар орж өөрийн бүртгүүлсэн мэйлээр нууц үгээ авах боломжтой.    Жишээ загвар: 

Та гар утаснаасаа 131313 тусгай дугаарт мессеж илгээж төлбөрийн баримтаа бүртгүүлдэг бол ebarimt.mn цахим хуудас руу хандан НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэний овог, нэр, регистрийн дугаар, банкны нэр, дансны дугаараа заавал нягталж шалгана уу.

ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэх нэр болон нууц үгээ мэдэхгүй бол зөвхөн баримт бүртгүүлдэг гар утасныхаа дугаараас “?” гэж бичээд 131313 дугаарт мессеж илгээж авна уу.
 

ДӨРӨВ

Иргэн Та ebarimt.mn цахим хуудасруу хандах, интернэтэд холбогдох боломжгүй бол
•    Татварын албаны 1800-1288 лавлах утсанд хандаж бүртгүүлэх;
•    Татварын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.


Эх сурвалж: Татварын ерөнхий газар

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
24
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.