Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

8 хувийн хүүтэй зээл олгож байгаа юу? Бид 7 банкнаас хариулт авлаа

Монголбанк орон сууцны зээлийн санхүүжилт олгож байгаа гэж хэлсэн боловч арилжааны банкууд өөр хариулт өгч байна


Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн материал хүлээн авч байгаа эсэх талаар арилжааны долоон банкны лавлах утаснаас мэдээлэл авлаа. Арилжааны банкууд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилт орж ирэхгүй байгаа гэсэн тайлбартайгаар зээлийн материал шинээр хүлээн авахгүй байна.

Харин Монголбанкны зүгээс өмнөхтэйгээ харьцуулахад бага боловч, найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг арилжааны банкуудад олгож байгаа гэж мэдэгдсэн юм. 


Зээлийн материал хүлээн авч байгаа эсэх: Үгүй. 
Зээлийн материал хэзээнээс шинээр авч эхлэх: Тодорхойгүй.
Өмнө нь өгсөн зээлийн материалд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа эсэх: Шат дарааллаараа шийдэгдэж байна.

Зээлийн материал хүлээн авч байгаа эсэх: Тус банкны санхүүжилтээр сүндэрлэсэн байрны зээлийн материал хүлээн авч байгаа. 
Зээлийн материал хэзээнээс шинээр авч эхлэх: Тодорхойгүй
Өмнө нь өгсөн зээлийн материалд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа эсэх: Дарааллаараа зээл олгож байгаа


Зээлийн материал хүлээн авч байгаа эсэх: Материал хүлээн авахгүй байна. 
Зээлийн материал хэзээнээс шинээр авч эхлэх: Тодорхойгүй.
Өмнө нь өгсөн зээлийн материалд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа эсэх: Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ноос өмнө материалаа өгсөн зээлдэгчийн материалыг судалж, дарааллаараа зээл олгож байна. 


Зээлийн материал хүлээн авч байгаа эсэх: Тус банктай гэрээтэй барилгын компаниас байр авч байгаа тохиолдолд зээл олгож байгаа.  Бусад байранд одоогоор эх үүсвэр ирээгүй учир судлагдахгүй байгаа
Зээлийн материал хэзээнээс шинээр авч эхлэх: Тодорхойгүй.
Өмнө нь өгсөн зээлийн материалд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа эсэх: хурлаар ороод шийдвэр нь гарсан бол олгогдож байгаа. Хамгийн гол нь,  хурлаар орсон эсэхийг тодруулахын тулд материал авсан харилцааны менежертээ  хандана.


Зээлийн материал хүлээн авч байгаа эсэх: Найман хувийн хүүтэй орон сууцны зээл зогссон байна. 
Зээлийн материал хэзээнээс шинээр авч эхлэх: Тодорхойгүй.
Өмнө нь өгсөн зээлийн материалд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа эсэх: Зээлийн материалаа өгсөн тохиолдолд зээлийн мэргэжилтэн тодорхой хариу өгөх ёстой. 

Зээлийн материал хүлээн авч байгаа эсэх: Найман хувийн орон сууцны зээлийн материал хүлээн авч байгаа. Гэхдээ санхүүжилт байхгүй байгаа учраас санхүүжилт орж ирэхээр зээл олгоно. Манай банктай хамтран ажиллах гэрээтэй барилгын компаниас зээл хүсвэл олгогдож байгаа
Өмнө нь өгсөн зээлийн материалд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа эсэх: 8 хувийн зээлийн санхүүжилт байхгүй байгаа санхүүжилт орж ирэхээр зээл олгоно. 


Зээлийн материал хүлээн авч байгаа эсэх: Материал хүлээн авахгүй байгаа. 
Зээлийн материал хэзээнээс шинээр авч эхлэх: Тодорхойгүй.
Өмнө нь өгсөн зээлийн материалд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа эсэх: Хүлээгдэж байгаа. 

Тэгвэл Монголбанкнаас орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтээ хийж байгаа тухай мэдээллээ. Ихэвчлэн сарын дундуур ипотекийн зээлийн санхүүжилтийг хийж байгаа гэнэ. Гэхдээ зөвхөн зээлийн эргэн төлөлтөөр санхүүжиж байгаа учраас хамгийн ихдээ 35 тэрбум төгрөгийн санхүүжилт арилжааны банкуудад өгсөн байна. 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
10
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.