Хайх зүйлээ бичнэ үү

мин

Олны анхаарал татсан Төрийн ордны 6 ЖИГТЭЙ явдал

Нясласан нус, кофе...


1. Л.Эрдэнэчимэгийн “нууц” бичлэг

Ордонд болсон явдлуудын хамгийн дуулиантай нь мэдээж УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн “танхайрал” билээ. Тэр Төрийн ордон дотор тамхи татаж, дарс ууж, зохисгүй зүйлс ярьж буй бичлэг 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн сүлжээнд тавигдаж олны дунд багагүй шуугиан тарьж байв.

 

2. Нусаа нясалсан үл мэдэгдэх этгээд

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг үр хэлж байх үеэр ард нь сууж байгаа нэгэн гишүүн хамрын нусаа няслаж хаясан удаатай.

 

3. “Бохь” Амарзаяа

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Н.Амарзаяа гишүүн бохь зажлан сууж байгаад олны анхааралд орсон билээ.

 

4. Ажлын байран дээрх зодоон

Ордонд болсон хамгийн дуулиант явдлуудын нэг бол яах аргагүй гишүүн асан У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар барилцаж авсан удаатай. Дөрвөн жилийн өмнө ширүүн маргаан өрнүүлж байсныг одоо хүртэл иргэд мартаагүй болов уу.

 

5. Candy Crush

Ажлын байран дээр байтугай орондоо орчихоод хүртэл тоглохгүй бол нүдэнд харагдаад болдоггүй тоглоом бол Candy Crush. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ чуулганы үеэр тоглох хүслээ дарж дийлэлгүй Candy Crush-даж суугаад баригдсан билээ.

 

6. “Өлссөн” Оюунчимэг

Энэ долоо хоногийн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “цайлаж” байгаа бичлэг цахим орчинд шуугиан дэгдээгээд байна. Түүний эл үйлдэл дуулиан тарьсны дараа тэр “Би УИХ-ын гишүүн ч зүгээр л хүн. Өнөөдөр иргэдийнхээ төлөө эдийн засгийнхаа нөхцөл байдлыг сайжруулахын төлөө бүтэн нойртой ч хонох завгүй би ажиллаж байна. Өнөө үед кофе уунгаа ажил амжуулах энгийн үзэгдэл” гэх тайлбар өгчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
10
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.