Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дэлхийн шинэ трэнд: ШАР АЙРАГТАЙ ИОГ

Яагаад трэнд болж байна вэ гэж үү? Учир нь энэ чинь шар айраг. Бас иог. Аль алинд нь дуртай хүмүүс дэлхий даяар байгаа.


Яагаад трэнд болж байна вэ гэж үү? Учир нь энэ чинь шар айраг. Бас иог. Аль алинд нь дуртай хүмүүс дэлхий даяар байгаа.

Анх Берлин хотод байрлах “BeerYoga” гэх газар “Агуу хоёр хайрын гэрлэлт, нэгдэл бол шар айраг, иог хоёр. Хоёул эртнээс уламжлагдаж ирсэн бие болон сэтгэлийн эмчилгээ” хэмээн уг үйл ажиллагаа тайлбарлаж байв.

“Шар айрагтай иог хөгжилтэй хэдий ч тоглоом биш. Бид иогийн гүн ухааныг шар айрагны таатай амттай хослуулан ухамсрын дээд түвшинд хүрдэг” хэмээн төвийн тэргүүн Юла тэмдэглэжээ.

Гэхдээ энэхүү иог анх өөр газар үүссэн гэдэг боловч хаана үүссэн нь гол биш. Учир нь энэ яг одоо дэлхий даяар тархаж, танигдаж байна.

Сидней хотноо саяхан уг үйл ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд хүмүүс шар айраг ашиглан янз бүрийн иогийн дасгал хөдөлгөөн хийж, толгойн дээрээ тогтоох гэх мэт сонирхолтой тэнцвэрийн дасгалуудыг хийж байна. Мэдээж хажуугаар нь хүйтэн шар айргаа ууна шүү дээ.

Үүнд хамрагдахын тулд ямар нэгэн иогийн туршлага хэрэггүй. Зөвхөн “Мэлмийгээ нээж, шар айргийг хайрлах ёстой” гэжээ.

Хэрэв Германы шар айрагтай иогийн албан ёсны хуудастай танилцахыг хүсвэл энд дараарай. 

Эх сурвалж: Mashable.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
0
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.