Хайх зүйлээ бичнэ үү

мин

Димитри Пайет Англитай түнжин хагарлаа

Пайет “Намайг өөр багт зарахгүй бол би өөрийгөө гэмтээнэ” гэж хэлсэн



Өнгөрсөн улирал Димитри Пайет "Вест Хэм"-ийн лидер, Премьер лигийн шилдэг тоглогч байлаа. Түүнд зориулан дуу шүлэг зохиож, хөгжөөн дэмжигчид шүтэн биширч байсан юм. Харин энэ өвөл бүгд түүнийг үзэн ядсан. Яагаад тэр вэ?
“Евро 2016” тэмцээний Франц-Албанийн багийн тоглолт. Пайетийн цохьсон бөмбөг хаалганы буланд шунгинан ороход ITV телевизэд тус тоглолтыг тайлбарлаж байсан “Вест Хэм"-ийн дасгалжуулагч Славен Билич ширээн дээр гаран зогсож, бардам гэгч нь инээмсэглэж байлаа. Түүний нүдэнд “Тиймээ, энэ бол миний тоглогч” гэсэн байдал илт тодорч байв.

Тэр цагаас хойш хагас жил өнгөрч, Пайет гоол хийх байтугай оновчтой дамжуулалт ч өгөхгүй, талбай дээр байгаа эсэх нь мэдэгдэхээ больжээ. Нэгдүгээр сарын 12-нд Билич хэвлэлийн бага хурал дээр “Нэг тоглогч их асуудалтай байгаа. Би Пайетийг хэлж байна. Тэр манай багт тоглохыг хүсэхгүй байна. Гэвч бид шилдэг тоглогчоо явуулахыг хүсэхгүй” гэж мэдэгдсэн нь шуугиан тарьсан юм.
Багийн доторхи асуудлыг дасгалжуулагч ил тод зарласан нь хөгжөөн дэмжигчдийг шоконд оруулсан. The Telegraph сонинд бичсэнээр Димитригийн хуучин баг “Марсель” түүнийг буцаан авахаар 20 сая фунтын санал тавьсан ч “Вест Хэм” зөвшөөрсөнгүй. Үүнд уурласан Пайет “Багаас явуулахгүй бол бөмбөгөнд хүрэхгүй” гэж ажил хаялт зарлан, дараа нь нуруу гэмтсэн гээд бэлтгэлд ирэхээ больсон аж. Ингээд л Пайет фэнүүдийн хувьд шүтээн байснаа урвагч болон хувирсан юм. Есдүгээр сард франц тоглогч багтайгаа гэрээгээ сайжруулан сунгаж, “үнэнч зүтгэсний төлөө” 1 сая фунтын шагнал авсан. Юуных нь үнэнч зүтгэх гэж хөгжөөн дэмчигчид уурлах нь аргагүй. "Кристал Пэлас"-тэй хийсэн тоглолтын үеэр “Вест Хэм”-ийн фэнүүд түүнд зориулан шинэ дуу дуулсан юм. Тэр дуу нь 2015/16 оны улиралд Пайетэд зориулан зохиосон дуунаас тэс өөр утгатай байлаа. Үгийг нь харьцуулаад үзье.
Ориг үг нь “Бидэнд Пайет бий, Димитри Пайет бий! Тэр бол Супер Славений залуу, тэр бол Зиданаас илүү. Бидэнд Димитри Пайет байгаа!"
Шинэ үг “Пайет чи зайл, Димитри Пайет зайл! Чи бидэнд хэрэггүй! Чиний шинэ нэр шуналтай новш. Димитри Пайет зайл!"

Үнэхээр үзэн ядаж байгаа нь мэдэгдэж байгаа биз? Зарим балиашиг цэнгэлдэх хүрээлэнд түүний нэрийг дарсан өмсгөлтэй ирсэн бол нэг фэн зүгээр л хаяж орхисон. Хөгжөөн дэмжигчид Пайетийн өмсгөл дээр гишгэж, гутлаа арчин, нулимж байлаа. “Хайр дурлалаас үзэн ядалт хүртэл ганцхан алхам” гэсэн үг юутай үнэн.

Олимпийн цэнгэлдэхийн дэргэдэх түүний зургийг сүйтгэх гэж олон хүн очсон ч цагдаагийн газраас хамгаалалт гаргасан тул чадаагүй.


“Вест Хэм"-ийн эздийн нэг Дэвид Салливан “Энэ өвөл бид түүнийг зарахгүй” гэж товчхон мэдэгдсэн. Хариуд нь Пайет “Намайг өөр багт зарахгүй бол би өөрийгөө гэмтээнэ” гэж хэлсэн нь олныг дахин шоконд оруулж, үзэн ядалтын гал дээр тос нэмэх шиг болсон юм. Францын нэгэн сонинд гарсан энэ үгийг Пайет хэлсэн эсэхийг хэн ч мэдэхгүй. Үнэн гэж итгэхэд хэт аймшигтай үг байлаа. Нэгэнт тоглохгүй гээд байгаа хүнийг хүчээр талбайд гаргаж чадахгүй тул "Вест Хэм" ямар ч гэсэн “Марсель”-тэй хэлэлцээ хийж эхэлсэн. Харин яагаад тэр гэнэт Англиас явахыг хүсээд эхэлсэн хэрэг вэ? Sky-д бичсэнээр түүний гэр бүл Англид амьдрахыг хүсэхгүй байгаа аж. Гэхдээ үүнд итгэхэд бэрх. Англи таалагдахгүй байгаа юм бол есдүгээр сард яах гэж гэрээгээ 2021 он хүртэл сунгав? Тэдний гэр бүл гэнэт Лондонд дургүй болох учиргүй шүү дээ.
Ямар ч гэсэн өнгөрсөн “Евро 2016” тэмцээний гол баатруудын нэг Пайет удахгүй багаа солих нь тодорхой боллоо. Багийн удирдлага түүнийг үлдээхийг хүссэн ч балиашгууд Пайетийг дахин харахыг хүсэхгүй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
45
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.